Союз Сансрын Хөлөг

2/13/2014

Союзпрограмм нь хүнийг сансарт хөөргөх програм бөгөөд анх 1960-аад онд ЗХУ-д эхэлсэн байна. Союз програм нь анхны “Bосток болон Восход програмуудын дараах 3 дахь сансарт хүн хөөргөх программ байв. Харин ЗХУ нуран унасны дараа ОХУ-ын Сансрын Агенлаг энэхүү төслийг удирдах болжээ.

Союз программ нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Союз нэртэй пуужин болон сансрын хөлгөөс бүрддэг юм. Одоогийн байдлаар нислэгийг Байконурын, Плесецк болон Францын Гвианы сансрын төвүүдээс хийж байгаа.

Байконурын нислэгийн талбай

Р-7 төрлийн Союз” пуужин нь анх 1966 онд гарч ирсэн бөгөөд “Bосток”-оос гарал үүсэлтэй юм. Харин “Bосток пуужин нь тив алгах балистик пуужин Р-7-гоос гаралтай юм. Энэхүү пуужин нь энгийн загвартай бөгөөд энэ байдал үнэ болон найдвартай ажиллагааг хангаж өгдөг бөгөөд одоогийн байдлаар 1700 гаруй удаа ниссэн пуужин ба ийм олон тоогоор өөр ямар тээвэрлэгч пуужин нисэж байгаагүй юм. 

Пуужингийн угсралтын ажил нь хэвтээ байдалд хийгддэг бөгөөд энэ нь санхүүгийн хувьд ч илүү хямд тусдаг бөгөөд мөн хэвтээ байдлаар угсралтыг хийх нь илүү амар байдаг байна. Хэрвээ босоо байрлалаар угсралтыг хийх хэрэгтэй бол илүү том ангар болон бусад тоног төхөөрөмжүүд хэрэгтэй болдог.  Дараа нь нислэгийн талбай дээр пуужинг төмөр замаар хэвтээгээр зөөж дараа нь нислэгийн тавцан дээр босгодог.

Пуужингийн угсралтыг хийж байгаа нь
Нислэгийн талбайруу тээвэрлэх явц
Союз пуужинг сансрын нисгэгчдийг сансарт хөөргөх мөн сансрын нисгэгчгүй бараа тээвэрлэх нислэгүүдэд ашигладаг байна.

Пуужин 3 шатлал бүхий нислэгийн дараалалтай бөгөөд эхний шатны хөдөлгүүрүүд нь 4 ширхэг конус хэлбэр бүхий тийрэлтэт хөдөлгүүрүүд юм. Эдгээр хөдөлгүүрүүд нь РД(төрлөөс шалтгаалж РД107/117/117A гэх мэт)  төрлийнх бөгөөд нийт 118 секундын турш ажилладаг байна.

"Союз ФГ"-гийн бүтэц
Харин хоёрдугаар шатны хөдөлгүүр нь голд байрлах цилиндр хэлбэрийн хөдөлгүүр бөгөөд эхний шатанд мөн адил ажиллаж байдаг байна. Харин 1-р шатны 4 тийрэлтэт хөдөлгүүр салахад 2-р шатны хөдөлгүүр ажилсаар байдаг ба нийт 290 секундын турш тийрэлт өгдөг байна. Хөдөлгүүр нь мөн РД(төрлөөс шалтгаалж РД108/118 гэх мэт) төрлийн хөдөлгүүр ашигладаг.

Союз хөлгийн нислэгийн дараалал

Сүүлийн гуравдугаар шатлал нь РД-0110 эсвэл РД-0124 хөдөлгүүрийг ашигладаг бөгөөд нийт 240 секунд үргэлжилдэг байна.

Аврах систем ажиллах агшин
Энэхүү пуужин нь мэдээж хамгийн найдвартайд тооцогддогч пуужин нислэгийн үед болж болзошгүй ослын үед сансрын нисгэгчдийг аврах системтэй байдаг бөгөөд түүхэндээ нэг удаа сансрын нисгэгчдийн амийг аврахын тулд нислэгийн удирдах хэсгийнхэн аврах системийг ажлуулсан байна. Энэхүү аваар нь 1983 оны 9-р сарын 26-нд болсон бөгөөд сансрын нисгэгчид "Салют-7" сансрын станцруу очих даалгавартай байжээ. Нислэгийн дугаар "Союз T-10-1" байжээ.

Гэнэтийн ослын үеийн аврах системүүд

Нислэг эхлэхээс өмнө нислэгийн талбай дээр түлш асгарч гал авсан бөгөөд үүнээс болж нислэг амжилтгүй болсон хэдий ч аврах системийн ачаар сансрын нисгэгч Владимир Титов болон Геннади Стрекалов нар амьд гарчээ.

Гэнэтийн ослын үеийн аврах системийн ажиллах зарчим

Аврах систем нь ачааны хамгийн толгой хэсэгт байрлах бөгөөд гэнэтийн ослийн үед маш хурдан хөөрч сансрын нисгэгчдийг аюулгүй зайнд хүргэдэг байна.

1961 оны 4 сарын 12-ны өдөр хамгийн анх хүн сансарт Восток сансрын хөлгөөр сансарт ниссэн ба үүнээс хойш 1961-ээс 1963 оны хооронд дахин зургаан сансрын нисгэгчтэй нислэг хийгдсэн байна. “Восток сансрын хөлөг анхны хүнийг сансарт хөөргөсөн бол дараагийн сайжруулсан загвар болох “Bосход нь дахин хоёр нислэг хийсэн бөгөөд “Bосходпрограммын үед анх хүн задгай сансарт гарсан байна.

Восток 1 капсулын бүтэц

Восход сансрын хөлгийн харагдах байдал
Үүний дараа Союзсансрын хөлөг сансарт хүнийг гаргах үүргийг авсан байна. Союз”-ын анхны нислэг 1967 оны 4 сарын 23-нд болсон бөгөөд одоог хүртэл Союз”-ыг ашигласаар байгаа юм. 2011 онд АНУ-ын “Space Transportation System - STS” төсөл дууссанаас хойш Союз нь ОУСС (Олон Улсын Сансрын Станц)-руу сансрын нисгэгчдийг хүргэх мөн буцаах цорын ганц хөлөг нь болжээ. Мөн ОУСС-д хамгийн багадаа нэг Союзхөлөг нислэгт бэлэн байдлаар байдаг бөгөөд станц дээр аливаа аваар ослын үе гарвал сансрын нисгэгчдийг аврах хөлөг нь болдог юм.

ОУСС-д холбогдсон "Союз" сансрын хөлөг


Мөн Союз-39”-өөр анхны Монгол хүн 1981 оны 3 сарын 22-нд сансарт нисчээ.

Сансрын нислэг бүр өөрийн гэсэн тэмдэгтэй байдаг


Гэвч Союзпрограмм ослоор эхэлсэн юм. Союз-1” даалгаврын сансрын нисгэгч нь хурандаа цолтой Владимир Комаров байсан бөгөөд энэ нь түүний хоёрдахь удаагийн сансрын нислэг байв. 1967 оны 4 сарын 23-нд сансарт амжилттай хөөрсөн хэдий ч дэлхийрүү буцах үед техникийн асуудлаас болж сүйрэл болжээ. Энэхүү үйл явдал нь сансрын нислэгийн үе дэх анхны хүний амь авч одсон үйл явдал болсон юм. Энэхүү нислэг нь ЗХУ-ын хувьд сүүлийн хоёр жилд хийсэн анхны сансрын нисгэгчтэй нислэг мөн ахлах зохион бүтээгч Сергей Королёв нас барснаас хойш жилийн дараа хийгдсэн нислэг байжээ.


Комаров, Гагарин хоёр


Союз-1 ослын дараах байдал



Энэхүү үйл явдлаас болж Союз-2” болон Союз-3”-ын нислэгүүд 1968 оны 10 сарын 25 хүртэл хойшлогдсон байна. Союз 1 болон 2-ын даалгаварт хоёр хөлөг сансарт хоорондоо холбогдох байсан хэдий ч энэхүү даалгаврыг сүүлд Союз 4 болон 5 гүйцэтгэсэн байна.

Союз 1 болон 2 дээрх байдалтайгаар холбогдох ёстой байсан хэдий ч цаг агаарын байдлаас болж Союз 2-ын нислэгийг хойшлуулсан байна. Харин энэхүү хоорондоо холбогдох даалгаврыг Союз 4 болон 5 амжилттай гүйцэтгэсэн байна.


Комаровт тохиолдсон золгүй явдал харамсалтай эцсийнх нь байгаагүй бөгөөд Союз-11”-ын багийнханд золгүй тохиолдол болсон байна. 1971 оны 6 сарын 7-нд багийнхан Салют-1 сансрын станц дээр очиж холбогдсон боловч дотор нь орж чадаагүй байна. 1971 оны 6 сарын 30-нд дэлхийрүү буцах болсон бөгөөд буцахад бэлтгэхэд даралтын төхөөрөмжийн эвдрэлээс болж сансрын нисгэгчид бүгд нас баржээ. Газрын удирдах хэсэгт капсул дэлхийд буцаж ирэх явц нь ямар ч асуудалгүй харагдсан хэдий ч аврах багийнхан газардсан капсулыг онгойлгоход сансрын нисгэгчид бүгд нас барсан байжээ. Тэдгээр сансрын нисгэгчид нь Георги Добровольский, Владислав Волков, Виктор Пацаев нар байжээ.

"Союз-11"-ийн багийнхан


Амь насаа алдсан багийнханы дурсгалд зориулж гаргасан шуудангийн марк


"Союз-19" бол бас нэгэн түүхэнд тодоор бичигдсэн даалгавар байсан бөгөөд энэ нь мөн "Союз-Аполло" эсвэл "Аполло-Союз" ч гэж нэрлэгддэг даалгавар юм.

"Союз-Аполло" ажиллагаагаар хоёр улсын сансрын хөлгүүд анх удаагаа холбогдсон бөгөөд шаардлагатай үед сансарт аврах ажиллагаа явуулах боломжтойг харуулжээ.

Хөлгүүд холбогдож хоёр багийн гишүүд уулзах үе
Союз сансрын хөлөг нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсгүүд нь:

Бөөрөнхий хэлбэр бүхий Орбитальний Модуль. Энэ нь сансрын нисгэгчдэд амьдрах орон зай олгох хэсэг юм.  Нийт 6 мкв орон зайтай бөгөөд багийнханд 5мкв орон зай олгодог байна. Сүүлд Союз ТМзагвараас хойш урагшаа харсаг жижиг цонхтой болсон байна.

"Союз" хөлгийг бэлдэх явц
Дараагийнх нь жижиг хэмжээний Буцах Модуль. Энэхүү модуль хөлгийн голд байрлах бөгөөд энэхүү хэсгийн тусламжтайгаар багийнхан дэлхийрүү буцан ирдэг. Тиймээс ч энэ нь агаарын атмосферт маш хурдтайгаар ирдэг учраас халуунаас хамгаалах хамгаалалттай байдаг. Хурдыг багасгахын тулд шүхэр хэрэглэгдэг бөгөөд газардалт дөхөхөд энэхүү хэсгийн доод хамгаалалтын хэсэг нь салдаг байна. Доод хамгаалалтын хэсэг салснаар хурдыг багасгах тийрэлт гарч ирэх бөгөөд газардахаас өмнө нь энэхүү тийрэлт нь маш богино хугацаанд ажиллаж хурдыг дахин багасгадаг байна.

Сүүлийн хэсэг бол цилиндр хэлбэртэй Үйлчилгээний Модуль. Энэ нь нарний зай хураагуур мөн хөдөлгүүр болон бусад багаж төхөөрөмжүүдийг агуулах хэсэг юм. Мөн хол зайны холбооны антенна, цахилгаан үүсгүүр, хөлгийг удирдах хэсэг зэргүүд байдаг. Газардалтын үед эхнээс зөв газардалтын чиглэлийг авсны дараа энэхүү хэсэг нь салдаг.

"Союз" сансрын хөлөг


Газардах үед багийг газардуулах хэсгээс бусад нь дэлхийн атмосферт устдаг байна. Тиймээс эдгээр хэсгүүд атмосферт нэвтрэх хамгаалалтын хэсэг байдаггүй. Дэлхийгээс хөөрөх үед хөлгийг тусгай хамгаалалтаар хааж хөөрдөг бөгөөд хангалттай өндөрт хүрэхэд хамгаалалт салж хөлөг задгай сансарт гардаг.  Союз хөлөг нь нийт 3 хүртэлх сансрын нисгэгчтэй багийг 30 өдрийн турш сансарт байлгах нөөц хангамжтай байдаг.

Багийнхан туршилтуудаа хийж дуусч буцах болоход хэрэггүй болсон тоног төхөөрөмж болон бусад зүйлсээ эхний хэсэгт хийж орхиж явдаг байна.

Атмосферт нэвтрэх дараалал

Газардах дараалал

Газардах үе
Союз-1”-ээс хойш одоог хүртэл энэхүү сансрын хөлгийг ашиглах явцдаа байнга шинэчлэж сайжруулсаар ирсэн бөгөөд одоогийн байдлаар сайжруулсан Союз ТМАхөлгийг ашигладаг байна.

"Мир" сансрын станцад холбогдсон "Союз" хөлөг


Союз хөлгөөс гаралтай бас нэгэн хөлөг бол тээврийн Прогресс хөлөг бөгөөд гаднаас харагдах байдлаараа хоёр хөлөг маш төстэй юм. Гэсэн хэдий ч Прогрессхөлөг нь зөвхөн бараа тээвэрлэх зориулалттай бөгөөд сансрын нисгэгч зөөх боломжгүй юм. Нийт 2,350 кг ачаа зөөх боломжтой бөгөөд сансрын станцуудад хангамж зөөхөд ашигладаг байна.

Сансарт удаан хугацаагаар байх боломжтой болохын тулд хангамж зөөх хэрэгтэй болсон бөгөөд тиймээс ч Прогрессхөлөг бий болсон байна.

"Прогресс" тээврийн хөлөг


Одоогийн байдлаар ОУСС-ыг шаардлагатай хангамжаар хангахын тулд ашиглаж байгаа бөгөөд өмнө Зөвлөлт болон Оросын сансрын станцуудыг хангамжаар хангахад ашигладаг байжээ. 

1960-аад оноос үүсэлтэй энэхүү сансрын хөлөг нь 4 нь ч сансрын нисгэгчийн амийг авч эхлэлээ тавьж байсан ч он удаан жилийн турш улам сайжирсаар одоогийн хамгийн найдвартай сансрын хөлөг болжээ.

Эх сурвалж: wikipedia.org, nasa.gov, youtube.com

1 comments:

  1. 71 оны ослын үед капсулд хэт найдаж, сансрын нисгэгчдэд ноосон цамц мэтийн ердийн хувцас өмсгөдөг байсан гэдэг. Гэтэл буух явцад хөлгийн битүүмж алдагдсанаас нисгэгчид нас барахад хүрсэн. Уг ослоос хойш буух үед заавал сансрын нисгэгчийн өмсгөл өмсгөдөг болсон гэж дуулсан юм байна.

    ReplyDelete

 
Toggle Footer