Харвардын Их Сургуульд 2004 "The Facebook" анх ашиглалтанд орж эхэлсэн бөгөөд дотуур байранд байрлах оюутнуудад шинэ нэр үүсгэж хоорондоо холбоо барих боломжийг олгож эхэлж байсан билээ.
Facebook нэрнийхээ "The" хэсгийг орхиж өнөөдрийн байдлаар 1.19 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй 100 тэрбум доллараар үнэлэгдэх байгууллага болжээ. Амжилтын түүх болсон энэхүү байгууллага нь хүмүүсийн хоорондоо харилцах байдалд маш том нөлөө үзүүлсэн юм.
Өнгөрсөн Мягмар гаригт Facebook 10 нас хүрчээ. Одоо харин Pew-гийн гаргасан facebook-ын талаарх зарим статистикыг сонирхоё.
Pew-гийн гаргасан статистикаас үзэхэд facebook хэрэглэгчдийн хагас нь 200-гаас илүү найзуутай бөгөөд залуу хүмүүс илүү их холбоо сүлжээтэй байдаг байна. 18-аас 29 насны хэрэглэгчдийн 27 хувь нь 500 болон түүнээс дээш найзуудтай байдаг байна.
Мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн facebook ашиглах давтамж нь адил байдаг.
Social network-ууд хөгжсөнөөр мөн "FOMO" гэх зүйл гарсан бөгөөд энэ нь "Fear of Missing Out" буюу хүмүүсийн тавьсан шинэ зүйлийг үзэхгүй хоцрохоос айх айдас юм.
Мөн хүн хэрэглэгч бүр найзуудынхаа юу юу хийж байгааг байнга мэдэхийг хүсдэг гэсэн үг биш юм. Нийт хэрэглэгчдийн 36 хувь нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр өөртэй холбоотой мэдээлэл болон зургийг хуваалцахад дургүй байдаг гэжээ.
Pew-гийн гаргасан бас нэгэн тоо баримтаас үзэхэд facebook хэрэглэгчдийн 5 хувь өөрсдийн оролцоогүй үйл ажиллагаануудыг facebook "event" болгон гаргадагт маш дургүй байдаг.
Тиймээс ч хувийн болон олон нийтэд нээлттэй байх мэдээллээс болж хэрэглэгчдийн дунд мэтгэлзээн болдог гэхэд буруутахгүй юм. Энэ талаар судалгаа авсан хүмүүсийн 27 хувь нь үзүүлэх хүсээгүй хүмүүс хүртэл таны оруулсан мэдээллийг үзэх боломжтой маш дургүй байдаг гэсэн бөгөөд мөн 24 хувь нь өөрийнхөө талаар бусдад мэдээлэл цацах хэтэрхий дур хүсэлд дургүй гэсэн байна.
Гэлээ ч гэсэн Facebook яах аргагүй орчин үеийн хүмүүсийн холбоо барих хэрэгсэл яах аргагүй болсон зүйл юм. Ингээд дараагийн 10 жилд Facebook хэрхэн үйл ажиллагаагаа явуулж хэрэглэгчиддээ шинэ ямар зүйл санал болгохыг харах л үлдлээ.
Эх сурвалж: csmonitor.com
0 comments:
Post a Comment