Энэ Сард Болох MWC-ын Үед Samsung Galaxy S5 Утсаа Танилцуулах Бололтой

2/05/2014
Барселона хотод энэ сарын 24-нд болох "Mobile World Congress"-гийн үеээр "Samsung Electronics" өөрсдийн "Unpacked 5" үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа бөгөөд хүмүүсийн хүсэн хүлээж байгаа Galaxy S5 утсаа танилцуулах байх гэсэн таамаглал байгаа юм.

Samsung өөрсдийн Galaxy S4 утсаа Нью Йорк хотноо тусдаа хувийн үйл ажиллагаагаар танилцуулж байсан билээ. Энэхүү үйл ажиллагааны урилга дээр нь "Be ready 4 next Galaxy" гэж бичсэн байсан юм.

Гэсэн хэдий ч Samsung-гийнхан энэ жил буцаад MWC-гийн үеээр шинэ утсаа танилцуулахаар шийдсэн бололтой. Мөн ирэх 6 сард Apple өөрсдийн шинэ бүтээлүүдээ танилцуулах магадлал өндөр байгаа тул Samsung мэдээж үүнээс өрсөж цаг хожих хүсэл байгаа нь ч тодорхой юм.

Samsung албан ёсоор MWC-гийн үеээр ямар төхөөрөмж эсвэл төхөөрөмжүүдээ танилцуулахаа хэлээгүй хэдий ч зарим эх сурвалжаас үзэхэд 5.2 инчийн дэлгэцтэй шинэ Galaxy S5 утас зарлагдах бололтой. Мөн Samsung-гийн шинэ чипүүдийн тусламжтайгаар мобайл төхөөрөмжүүд 4GB хүртэл санах ойтой болох боломжтой болж байгаа юм.

Мөн бас нэгэн анхаарал татаж байгаа зүйл бол мэдээж утасны дизайн юм. Пластик гадаргуутай биш харин илүү өндөр зэрэглэлийн мэт сэтгэгдэл төрүүлэх гадаргуутай байна гэж олон хүмүүс найдаж байгаа юм.

Өндөр зэрэглэлийн утаснуудын зах зээлийн өсөлт ерөнхийдөө жил ирэх тусам улам буурч байгаа учраас байгууллагууд шинэ утсандаа олон шинэлэг санааг гаргах шаардлагатай болж байгаа юм.

Эх сурвалж: techive.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer