Бид бүгд утасгүй технологийн ирэн үед амьдарч байна. Ажаад байхад бүх юм утасгүй болж байна. Үүний дунд утасгүйгээр цэнэглэх арга нэлээд хүч түрж байгаа. Гүүглийн Nexus 4 болон Lumia 920 зэрэг ухаалаг утасанд утасгүй цэнэглэх технологи нэвтэрсэн. Бүр адил зарчмаар ажилдаг автобус хүртэл гарсан.
Гэхдээ утаснаас жижиг төхөөрөмжид ашигласан тохиолдол байхгүй. Харин энэ технологийг Аппел ухаалаг цагандаа нэвтрүүлэхээр туршиж байгаа бололтой.
Индукц гэх уг технологи нь цахилгаан соронзонгоор цэнэглэгдсэн хавтан болон хүлээн авагч гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг юм.
Түүнчлэн нарны зайн зайн хураагууртай дэлгэцийн технологийг Аппел судалж байна. Мөн бугуйн цаг зэрэгт ашиглагдаж буй хөдөлгөнөөр цэнэглэгддэг уламжлалт аргыг ч судалж байгаа ажээ.
эх сурвалж: engadget
0 comments:
Post a Comment