Телеботыг оюутан зайнаас удирдаж байна |
Робот
Цагдаа энэ долоо хоногоос эхлэн кино
театруудаар гарч эхлэх гэж байгаа боловч
яг жинхэнэ киборг цагдаа нар жирийн хүн
шиг гудамжаар явдаг болтол бараг 100 жил
шаардлагатай байх.
Гэхдээ
Флоридагын Олон Улсын Их сургуулийн
Дисковери Лаб-н оюутны багийнханд энэ
хугацаа тийм ч хол биш бололтой. Тэд
Робот Цагдаа бүтээхээр аль эртнээс
шаргуу ажиллаж байгаа юм. Мэдээж кинонд
гардаг шиг цагдаа одоогоор хаана ч
байхгүй боловч эдгээр залуусын бүтээсэн
“Телебот” нь чамлахааргүй эд бололтой.
1.8м
өндөр, 34кг жинтэй теле-оролцоог роботтой
хамтатгасан энэхүү туршилтын загвар
нь тахир дутуу цагдаагийн офицер, цэргийн
албан хаагчдад үүргээ зайнаас биелүүлэхэд
нь туслах юм. Уг Телеботыг Окулус Рифтын
телефон, хөдөлгөөн-чиглүүлэгч, мэдрэгчтэй
бугуйн зүүлт, бээлий ашиглан хүн зайнаас
удирдана. Роботод суурьлуулсан телефон
ашиглан роботын орчин тойрныг хүн харж
мэдрэгчтэй бээлийгээр роботын мөчүүдийг
удирдана.
Энэхүү
Телеботыг гэмтлээс болж чөлөөндөө
гарсан тэнгисийн явган цэрэг найзыгаа
дахин ажлаа хийхэд нь туслах зорилгоор
Жереми Робинс гэгч хувиасаа 20,000 доллар
хандив өргөснөөр бүтээжээ.
“Бидний
дараагийн алхам бол роботын гадаад
байдлыг сайжруулж, програм хангамжыг
илүү сайжруулан... эцэсийн туршилтыг
талбайд гүйцэтгээд л болно доо” гэж их
сургуулийн багийнхан хэлж байна.
Эндээс
харахад ийм төрлийн робот бүтээхэд
санаснийг бодвол тийм ч их хөрөнгө
шаардахгүй бололтой. Манайхан янз бүрийн
халамжын мөнгө тарааж байхаар их
сургуулиудын судалгааны төвүүдийг
сайжруулан санхүүжилт өгснөөр оюутнуудад
өөрсдийн гараар иймэрхүү бүтээл бүтээхэд
нь тусалбал уг нь зүгээрсэн. Оюутнуудын
бүтээлч сэтгэлгээ хөгжинө дээр нь оюутнууд
аргаа олчихвол үүгээрээ бүтээгдэхүүн
гаргаж мөнгө олоод байх бүрэн боломжтой
юм.
Манай
зарим технологийн сургуулийн оюутнууд
лед гэрэлтэй самбар, замын гэрлэн дохио,
дотоод сүлжээний програм хангамж зэрэг
бүтээлүүд гаргаж байгаа нь сайшаалтай.
Үүнийг системтэйгээр дэмжээд өгвөл уг
нь их сургуулиудаас л жинхэнэ шинийг
бүтээгч стартапууд төрөн гарна гэж
бодож байна.
0 comments:
Post a Comment