Ирээдүйн Эрчим хүч

2/20/2014

Халуун нэгдлийн реактор

Давис: Ирээдүйд эрчим хүчний хямралыг ямар эрчим хүчний эх үүсвэр шийдэх бол?

Мичио Каку: Давис, эрчим хүчний хямралыг шийдэх хэдэн зуун санаа байдгаас ихэнх нь таамаг төдий боловч зарим нэг нь нэлээд үндэслэлтэй байдаг. Жишээ нь нэгдэл, халуун нэгдлийн тухай ярьж байгаа бол 2019 онд олон улсын цөмийн нэгдлийн туршилтын реактор Францад ашиглалтад орох гэж байна. Европын холбоо, АНУ, Япон, Солонгос, Орос зэрэг улсууд нийлж байж энэхүү Францын зүүн хэсэгт барьж буй нэгдлийн реактор нь хамгийн эрчим хүний хэмнэлттэй, асар их эрчим хүч гаргах чадалтай эд юм. Үүний дараагаас эхлэн бидний дараагийн үеийнхэн үүнтэй төстэй хүчин чадлын хувьд адилхан боловч хэмжээгээр жижигхэн реакторуудыг барьж байгуулах болно. Ийнхүү хэрвээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал 2030 он, за цаад тал нь 2040 он гэхэд бид жирийн хэрэглээнд ашиглах боломжтой халуун нэгдлийн реактортой болж чадна. Гэхдээ мэдээж машиндаа хийгээд авч явах хэмжээний жижигхэн биш л дээ, хэмжээлшгүй их далайн усыг шүүж цэвэршүүлэх хэмжээний аварга том байгууламжууд байх ба далайн уснаас тритий, хүнд ус төрөгчийг ялган авч үүгээрээ цахилгаан гаргаж, гаргаж авсан цахилгаанаа түлшний элемент, цэнэг хураагуур зэргийг цэнэглэж эрчим хүчний хэрэглээг хангах юм. Энэ бол халуун нэгдлээр бүтээж болохуйц энергийн эх үүсвэр.

Зарим хүмүүс хүйтэн нэгдлийг ихэд сонирхдог боловч физикчид хүйтэн нэгдлийг ашиглаж болно гэдэгт итгэдэггүй. Харин би үүн дээр нэлээд нээлттэй бодолтой явдаг юм. Сүүлийн үед аль болох аливаа зүйлийг дахин ашиглах боломжтой байдлаар бүтээхийг хүмүүс эрмэлзэж байгаа. Хүйтэн нэгдлийг лабораторитоо гаргаж авсан гэж зарим нэг хүмүүс ярьж байгаа боловч үүнийг нь бусад лабораторит турших боломжгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бусдаар туршигдаж батлагдаагүй учраас авто машинд ашиглалаа гэхэд заримдаа ажилаад заримдаа ажиллахгүй бол ийм бүтээгдэхүүнийг та худалдаж авахгүй биз дээ? Тиймээс ийм төрлийн технологийг хэрэглээнд нэвтрүүлэх бололцоогүй юм. Харин бүтээгдэхүүн хийж, туршиж үзэх боломжтой хүйтэн нэгдлийг гаргаад авчихвал физикчид сонирхох нь дамжиггүй.

Одоо харин оргүй хоосноос энерги гаргаж авах талаар ярьдаг хүмүүсийн талаар авч үзье. Өөрөө хэлбэл энэ нь үнэгүй буюу эфирээс гаргаж авах энерги юм. Юу гэвэл вакуум орчин ч өөртөө тодорхой хэмжээний энерги агуулж байдаг. Үүнийг хар энерги гэж нэрлээд байгаа юм. Энэхүү санаа физикчдийг хэсэгтээ л шуугуйлж байлаа. Хоосон орон зайд ч гэсэн бодож тооцоолж болохуйц энерги агуулагдаж байдгийг бид одоо мэдэх болсон. Гэсэн хэдий ч энэхүү энерги нь маш өчүүхэн хэмжээтэй. Сансар огторгуйн хэмжээнд ярьвал энэхүү энерги нь гравитацын эсрэг хүч буюу галактикуудыг түлхэж буй хүч юм. Тийм учраас л орчлон ертөнц тэлж байгаа юм шүү дээ. Тэрхүү хоосонд хар энерги байгаа учраас л галактикуудыг бие биенээс нь салгаж байгаа юм. Тэр ч бүүхэл хар энерги энэ өрөөнд ч, таны биед ч байгаа. Гэхдээ маш өчүүхэн хэмжээтэй учраас үүнийг энгийн хэрэглээнд ашиглах бололцоогүй.

Эх сурвалж: bigthink

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer