Дараа долоо хоногт "Samsung" шинэ "Galaxy S5" утсаа олонд дэлгэх болно. Энэ үйл явдлаас өмнө "Sammobile"-ынхан шинэ утас нь хурууны хээний мэдрэгчтэй байх болно гэсэн байна.
"Sammobile"-аас хэлэхдээ энэхүү мэдрэгч нь босоо чиглэлд хурууны хээгээ уншуулах байдлаар хэрэглэгдэх болно гэв. Өмнө гарч байсан яриануудаас утасны бүхэл дэлгэц нь хурууны хээ унших боломжтой байна гэж байсан боловч "Sammobile"-ынхан энэхүү мэдрэгч нь "Phone 5S" дээр байдаг шиг "Home" товчлуур дээр байрлах болно гэжээ.
Мөн түүнээс гадна энэхүү мэдрэгчээр 7 хүний хурууныг хээг бүртгэж тус бүрд нь ашиглах боломжтой програмуудыг тааруулж өгөх боломжийг олгоно гэж "Sammobile"-ынхан мэдэгджээ.
Хурууны хээг унших боломжтой утаснууд зөвхөн "Apple" болон "Samsung"-ын төхөөрөмжүүдэд биш мөн бусад байгууллагуудын утаснууд дээр шинээр гарч ирж байгаа мөн ашиглагдаж технологи бөгөөд дараа дараагийн шинэ утаснууд мөн ашиглах хандлагатай байгаа.
Энэ бүхнийг үнэн эсэхийг энэ сарын 24-нд болох үйл ажиллагаа харуулах болно.
Эх сурвалж: cnet.com
0 comments:
Post a Comment