"Flappy Bird" богино хугацаанд маш их нэрд гарсан билээ. Гэсэн хэдий ч зохиогч өөрийн тоглоомоо мобайл дэлгүүрүүдээс татан авч дахин шинэ хэрэглэгчид энэхүү тоглоомыг татан авах боломжгүй болсон.
Харин "Flappy Bird"-ын амжилтыг олох гэсэн олон программистууд ижил төрлийн тоглоомуудыг бүтээж эхэлж байгаа бөгөөд "App Store"-оор дүүрэн дуураймал тоглоомууд гарч иржээ.
Үүнээс болж "Apple" дуураймал тоглоомуудыг багасгахын тулд "Flappy" гэсэн нэртэй тоглоомуудыг хүлээн авахаа больсон байна. "Mind Juice Media" нэгэн шинэ тоглоом гаргасан бөгөөд тоглоомоо "Flappy Dragon" гэж нэрлэсэн хэдий ч "App Store" энэхүү тоглоомыг нь хүлээж аваагүй байна. "Mind Juice Media"-гийн "Ken Carpenter" үүнд сэтгэл дундуур байгаа бөгөөд учир нь одоогийн байдлаар "Flappy Bee", "Flappy Plane", "Flappy Super Hero", "Flappy Flyer" мөн "Flappy Bird Flyer" гэсэн нэртэй програмууд байгаа юм.
Мөн түүнээс гадна "Flappy" гэсэн нэр ороогүй адил тоглоомууд байгаа бөгөөд эдгээр нь "Splashy Fish" болон "Ironpants" юм.
"Google" ч гэсэн "Flappy Bird" тоглоомын клонуудаас салахын тулд адил арга хэмжээг авч байгаа бөгөөд "Google Play Store"-д "Flappy" гэсэн нэр орсон програмуудыг оруулах боломжгүй болжээ.
Эх сурвалж: techcrunch.com
Flappy Bird-ийг зохиосон залуу амиа хорлосон гэж үнэн юм болов уу?
ReplyDeleteҮгүй байхаа. Ямарч байсан албан ёсны мэдээ сонсоогүй юм бн. гэхдээ бага зэрэг сэтгэлийн дарамтанд орсон учраас өөрийн хийсэн аппыг хаасан гэсэн. Өдөрт 50 мянган долларын орлоготой аппыг устгах болсныг харвал нэлээд сэтгэлийн дарамтанд орсон бололтой. Гэхдээ өөрөө цаашид апп хийсээр байх болно гэж жирэгсэн бнлээ.
Delete