Google видео уулзалтын шинэ системээ танилцуулсан байна. "Chromebox for Meetings" нь 999$-ын үнэтэй байх юм байна. Энэхүү системд дэлгэцээс бусад видео дуудлага хийхэд шаардлагатай зүйлс багтаж байгаа бөгөөд үйлчилнээ эхний жилдээ үнэгүй байх бөгөөд дараа жилээс жилийн 250$ үнэтэй байх юм.
Энэхүү үйлчилгээ одоогийн байдлаар АНУ-д ашиглах боломжтой байгаа бөгөөд удахгүй бусад зах зээлүүдэд нэвтрэх юм байна.
Google-ээс мэдэгдэхдээ "Сүүлийн 25 жил видео хурал нь бараг нэгэн хэвийн бас хүндрэлтэй байсан. Харин бид энэ бүгдийг өөрчлөнө" гэжээ.
Chromebox нь Google Calendar үйлчилгээтэй нягт холбоотой ажиллах бөгөөд уулзалтын өрөөг ч хуваарийн дагуу захиалах боломжтой ба дэлгэц дээр цагийн хуваарийг харуулж байх болно.
Chromebox for Meetings нь 15 видео сувгийг дэмждэг бөгөөд ихэнх интернэтээр нууцлагдсан байдлаар дамжих болно.
Төхөөрөмжүүдийн хувьд Intel Core i7, 4 USB оролт, Logitech HD камера (холболтын хурднаас шалтгаалж автоматаар видеогийн чанарыг тааруулдаг) бүхий Chromebox, микрофон (дууны чанга сулыг тохируулах удирдлагатай), QWERTY товчлуурууд бүхий удирдлагатай байх юм.
Програм хангамжийн хувьд аль болох энгийн байхаар хийгдсэн бөгөөд удирдлагаа аваад л ашиглах боломжтой мөн нууц үг болон код шаардахгүй юм. Мөн хурлаа дуусгах болж байгааг програм сануулах юм.
Бусад хурлын програмууд хуралд хүн нэмэгдэж ороход чангаар мэдэгддэг бол харин Chromebox нь орж ирэхэд тэгдэггүй байна мөн анх орж ирэхэд автоматаар чимээгүй болгосон байдаг бөгөөд ярих хэрэгтэй үедээ дуугаа оруулдаг.
Google шинэ бүтээлээ туршилтын байдлаар дотроо мөн Lytro, Gilt, SoftBank болон Yelp зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын дунд туршиж үзсэн бөгөөд видео хурал нь холын зайнд ажилладаг хүмүүсийн бие биедээ итгэх итгэл болон байгууллагын соёлд эергээр нөлөөлөлдөг гэжээ.
Эх сурвалж: techcrunch.com
0 comments:
Post a Comment