1999 онд гарсан
“Матриц” киног санаж байна уу?(Миний
хамгийн дуртай кино) Хэрвээ тийм бол уг
кино дээр хүний тархинд програм хуулаад
л шинэ чадварууд сурдаг шүү дээ. Тэгвэл
энэ бодит амьдрал дээр биелэх боломжтой
юу? (киног үзсэн хүн бүр ингэж бодож
байсан байх)
Мичио Каку:
“The Matrix” кинон дээр хүний тархи уруу
төхөөрөмж холбоод програм хуулаад л
бинго, караке мастер болчихдогийг бид
санаж байгаа. Програм хууллаа бинго,
нисдэг тэрэг жолоодохыг сурлаа. Өнөөдөр
эсвэл ойрын ирээдүйд ийм зүйл боломжтой
юу? Харамсалтай нь үгүй л болов уу. Учир
нь бидний тархи компьютер биш учраас.
Тархи компьютер шиг тоон өгөгдөл
боловсруулж чадахгүй. Бидний тархи бол
суралцдаг машин юм. Өмнөх алдаанаасаа
үргэлж суралцаж байдаг. Харин лаптоп
суралцдаггүй учраас өчигдөр ямар байсан
өнөөдөр ч мулгуу хэвээрээ л байна. Бидний
тархинд Виндовс систем байхгүй. Програм
хангамж ч байхгүй. Бидний тархи
програмчлагдаагүй боловч аливаа зүйлийг
өөрөө сурсаар байдаг. Тиймээс дижитал
мэдээлэл болон хүний санах ойг холбох
“гүүр”-нд хамаг учир байгаа юм. Энэ
хоёр нь тэс өөр үйлдлийн системүүд
учраас дижитал мэдээллийг оруулахын
тулд хүний тархийг бүрэн судлах хэрэгтэй.
Гэхдээ энэ нь хэдэн арван жилийн ажил
учраас ойрын хугацаанд товчлуур дараад
л карате мастер болчихоно гэж хүлээх
хэрэггүй.
0 comments:
Post a Comment