"Windows XP"-н Хугацаа Дуусч Байна

3/25/2014

4 сарын 8 бол "Microsoft"-ын хамгийн алдартай үйлдлийн системийн сүүлчийн өдөр юм. Энэ нь 8-наас "Windows XP"-д зориулж нэмэлт зүйл "Microsoft"-оос гаргахгүй гэсэн үг юм. Тиймээс ч "Microsoft"-оос хуучин "Windows XP"-тэй төхөөрөмжөө "Windows 8"-тай төхөөрөмжөөр солиж байгаа хүмүүст зориулж 100$-ын хөнгөлөлт үзүүлж байна. Хэрвээ хэрэглэгч 599$-оос үнэтэй компьютер авч байгаа бол энэхүү хөнгөлөлтөнд багтах боломжтой юм.

"Microsoft"-ын цахим хуудаснаас харахад хэрэглэгчдэд "HO ENVY TouchSmart" болон "Lenovo ThinkPad S1 Yoga"-г бусад төхөөрөмжүүдээс илүүтэй санал болгож байна. Энэхүү урамшуулал нь 6 сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: bgr.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer