Яагаад Компьютерээ Унтрааж Асаахад Эвдрэлүүд Засагддаг вэ?

10/25/2013

Компьютер маань заримдаа олон янзын шалтгаанаас болоод гацаад таг болчихдог. Эсвэл зарим програм ажиллахгүй болчихдог. Энэ үед компьютер гайгүй мэддэг нөхрөөс асуухаар “унтрааж асааж үзсэн үү?” гэсэн сонин асуулт тавьдаг. Гэхдээ энэ бол сонин асуулт биш, үнэхээр компьютерыг унтрааж асаах нь маш олон алдааг засдаг.
Яаж тэр вэ? гэж та бодож байгаа байх. Үнэхээр ч хэлснийх нь дагуу унтрааж асуухад хэвий ажиллаж эхэлдэг. Яагаад ингэдэг вэ?

Энэ нь Зөвхөн Windows-т Тохиолддог Алдаа Биш

Асуудлыг ингэж шийдэх нь зөвхөн Windows компьютероор хязгаарлагдахгүй бүх компьютержсон төхөөрөмжүүдэд хамаатай. “Дахин ачаалална уу” гэсэн зааврыг утасгүй рүтэр, iPad, Android гээд бүх төрлийн цахим төхөөрөмжөөс харж болно. Түүнчлэн Firefox хүртэл санах ойг дүүргэснээс болоод удаан болоод ирэхэд хаагаад нээхэд хурдан болчихдог.

Зарим Алдаа Дахин Ачааллахыг Шаарддаг

Бидний хамгийн түгээмэл хардаг алдааны нэг бол Windows системийн “үхлийн цэнхэр дэлгэц”(blue screen of death) юм. Цэнхэр дэлгэц бол хардвер дравер эсвэл хардверын алдаанаас үүссэн виндовс системийн доод төвшний алдаа юм. Виндовс систем өөрийн хүчээр шийдвэрлэж чадахгүй бэрхшээлтэй тулгармагц, системийг зогсоож уг бэрхшээлтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулаад цэнхэр дэлгэцэн дээр мэдээллийг гаргаж, автоматаар компьютерыг дахин ачаалладаг. Ингээд эргэж асахад өнөөх бэрхшээл маань шийдэгдсэн байдаг.

Ер нь виндовс систем алдааг засахдаа тун сайн болсон. Жишээ нь, график картын дравер эвдэрвэл Windows XP шууд л хөлдсөн юм шиг болчихдог. Харин Vista болон түүнээс хойших хувилбарууд дээр бол ийм алдааны үед гацахгүй, зүгээр л хэсэг хугацаанд системийн гялцал төрх нь алга болоод л алдааг зассаны дараа эргээд хэвийн байдалдаа ордог. Үүний цаана бол Виндовс систем график картны драверыг дахин ачаалчихдах хэрэг.

Тэгвэл эдгээр алдааг заавал дахин ачааллахгүйгээр виндовс өөрөө шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Харамсалтай чадахгүй – учир нь системийн код асуудалтай нүүр тулмагцаа л бүрэн дуусгаж амжилгүй зогсчихдог, тиймээс цааш үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болдог гэсэн үг. Програмын эх кодууд хэдэн зуу эсвэл хэдэн мянга мөр код дээрээ доош дараалан ачааллах ба энэ үед алдаа гарвал хэцүү байдалд ордог. Харин дахин ачааллах нь уг кодыг эхнээс нь ажилуулдаг болохоор өмнөхтэй адилхан алдаатай учрахгүй л бол бүх зүйл хэвийн үргэлжилнэ.


Зарим Жишээ

Зарим алдаанууд үйлдлийн системийг дахин ачааллахыг шаарддаг бол зарим нь шаарддагүй. Гэхдээ л дахин асаах нь хамгийн хялбар хувилбар юм.
  • Виндовс Удаан Болох: Таны компьютер маш удаан болж байсан уу? Яагаад ингэдэг вэ? Зарим нэг алдаатай програмууд CPU-г 99% хүртэл ачааллаж, компьютерын ресорсыг бүрэн ашиглачихдаг. Энэ үед дажгүй мэдлэгтэй нөхөр (geek) бол таск менежерыг нээж нөгөө сахилаггүй програмыг олоод хаачих байх. Харин ердийн хэрэглэгчдийн хувьд бол үүнийг мэдэхгүй бол компьютерээ унтрааж асаахаас өөр зам үлдэхгүй л болов уу.

  • Firefox болон Бусад Програм Санах Ойг Дүүргээд Байвал: Саяхныг болтол Firefox дундаж үзүүлэлттэй компьютерын санах ойд төдийлөн нөлөөлдөггүй байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам Firefox маань томорсоор санах ойд эзлэх жин нь нэмэгдсээр тун удаан болсон. Энэ үед Firefox-ийг хаахад санах ой буцаад зайтай болж систем хурдан болдог. Харин дахин асаахад бүгдийг тэгээс эхэлдэг учраас хоосон зай эзлэхгүй системийн хурданд нөлөөлхгүй байдаг. Энэ нь зөвхөн Firefox-т хамаатай зүйл биш санах ойд хоосон зай нөөцөлдөг бүх л програмд хамаатай асуудал юм.

  • Интернэт болон Wifi Сүлжээний Асуудлууд: ISP-ээс авч байгаа хурд тань өндөр байгаа боловч яг тань дээр ирж байгаа интернетийн хурд удаан болоод байвал таны рүтерын софтверт асуудал үүссэн байна гэсэн үг. Энэ үед та рүтерийнхээ тэжээлийг салгаад буцаагаад салгачих. Ингэхэд бүх юм хэвийн хурдаар явах болно.
Ямар ч тохиолдолд дахин ачааллахад програмын тухайн байрлалыг бүтэн арчдаг. Мөн аливаа кодын гацалтыг замаас нь зогсоож эхнээс нь эхлүүлдэг. Компьютерыг дахин асаах үед систем эхнээсээ ачаалагдаж, үүнийг даган бүх програмууд эхнээсээ эхэлж урьдын адил хэвийн байдлаар ажилладаг байна.








"Зөөлөн Ресэт” vs “Хатуу Ресэт"

Гар утасны хувьд ресэт хийх хоёр арга бий. “Зөөлөн ресэт” нь утасыг хэвийн байдлаар унтрааж асаахыг хэлж байгаа бол харин “хатуу ресэт” нь системийг буцаагаад үйлдвэрийн ресэт (factory reset) хийхийг хэлж байна.





Энэ тохиолдолд аль аль нь асуудлыг шийдвэрлэхэд тус болдог боловч хоорондоо ялгаатай. Жишээ нь Виндовс компьютер бүүтээс асахгүй, эсвэл асах үед алдаа заагаад байж болно. Энэ үед бүүт файл гэмтсэн эсвэл систем ачаалах үед давхар бөөс(вирус) ажиллаж байж болно. Энэ үед шинээр үйлдлийн систем суулгаж алдааг засварлах нь цорын ганц зам болдог. Үүнийг л үйлдвэрийн горимд нь буцааж оруулах ресэт гээд байгаа юм шүү дээ.


Ингэж дахин ачааллах нь компьютерын алдаатай файлыг хайж олоод засварлахаас илүү найдвартай, хурдан арга юм шүү. Хэрвээ та гек биш бол шүү дээ.

За ингээд компьютер чинь гацаад байна уу? Шууд унтрааж асаа!



Эх сурвалж: howtogeek

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer