Mavericks-т Юу Нэмэгдэв? (Дөрвөн Минутанд)

10/31/2013


Шошго (Tags)


Шошгололт бол файл цэгцлэх сонгодог арга бөгөөд OS X хэрэглэдэг хүний заавал сурсан байх ёстой зүйлсийн нэг мөн. Та шинэ файл үүсгэх бүртээ файлаа шошголж болно. Мөн хулганы баруун товчоо дараад бэлэн файлдаа ч шошго тавьж болно. Хэрэв та файлдаа шошго тавьсан бол Finder-ийн зүүн хэсгээс өнгөөр нь шууд олж болно. Мөн хайх нүдэнд шошгын өнгө, эсвэл үүсгэсэн шошгынхоо нэрийг бичихэд тухайн шошготой файлуудыг гаргаж харуулна.

Finder-ийн чихэн бүтэц (Finder Tabs)

Finder-т шошгололтоос гадна өөр нэг гоё юм нэмэгдсэн нь номон каталогийн чих мэт хувиарлалт юм. Үүний тусламжтайгаар та Finder-ийг бүтэн цонхоор нээхээс гадна чихэн бүтцээр нээж харж болох болсон. Finder идэвхитэй байх үед Command+T дарснаар шинэ чих гаргаж болно. 

Олон дэлгэц (Multiple Displays)

Меврикс дээр олон дэлгэц ашиглахад илүү хялбар болсон. Дэлгэц бүр дээрээ Menu Bar болон Dock ашиглах боломжтой болсон ба ашиглаж байгаа программуудаа мониторуудын хооронд чирэх байдлаар тус тусад нь хараад хэрэглэж болно. Онцлог нь, олон монитор ашиглахад илүү дутуу юм суулгахгүй, системдээ бэлэн байж байгаа.

Календарь

Календар маань тэр чигтээ өөр болсон байгаа. Төлөвлөгөө харах долоо хоногийн хэлбэрт  Фейсбүүк дээрхи төлөвлөгөөнууд шууд орж ирж байгаа. Мөн Inspector View-ийн тусламжтайгаар аялалын цаг, цаг агаарыг харж, очих гэж байгаа газраа газрын зургаас ч харж болно.

Газрын зураг


Мевриксээр дамжиж, Apple Maps газрын зураг нь анх удаа товчлуурт комьпютерт орж ирлээ. Энэхүү газрын зургийг та iOS-ийн газрын зурагтай ижлээр ашиглах ба авах мэдээлэл ч адилхан юм. Оршин байгаа газрын тухай болон автозамын мэдээллийг Yelp сангаас авч мэдээллэнэ. Хэрэв таалагдсан, ямар нэг чухал газраа тэмдэглэмээр санагдвал Share товчны тусламжтайгаар өөрийн iOS бүхий хэрэгсэл рүү шууд илгээж болно. 


iBooks

iBooks ч бас Мевриксээр дамжиж анх удаа комьпютерийн хэрэглээ болон орж ирлээ. Kindle App-ийн адилаар таны уншсан болон тэмдэглэсэн зүйлүүдийг хэрэгслүүдэд тань тарааж хадгална.  iPad дээрээ худалдан авч, оруулж байсан бүх номууд тань тэмдэглэгээ, тодруулгатайгаа Мак дээр тань дээрхийн адил автоматаар орж ирэх болно. 

Санууламжууд (Notifications)


МакОС-ийн санууламж одоо л гоё болж байна. Санууламжын тусламжтайгаар та одоо танд хаягласан зурвасууд, Facetime, и-мэйл зэрэгтээ ямар ч программ нээхгүйгээр шууд хариу бичих боломжтой болж байна. (Миний хувьд Yahoo Messenger өргөн ашигладаг, мөн л маш эвтэйхэн шийдэж өгсөн байна гэж бодогдсон.) Мөн Сафари дээрээ ямар нэг веб хуудаснаас ирэх санууламжуудыг ч тохируулж өгч болох нь ээ. 
Дөрвөн Минут:





Эх сурвалж: lifehacker

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer