Google Glass хүний амь нас аврахад тусалж чадах уу?

8/20/2013



Google Glass-ын талаар сүүлд сонсож үзэж буй зүйл байнга жирийн хэрэглэгчдийн хэрэглээний талаар байдаг нь бусад үед хэрэггүй гэсэн үг биш юм. Glass-ын хэрэглэгдэх байдал түүн дээрх програм болон сүлжээнээс шууд шалтгаалах болно. Нэгэн компани Glass олон нийтийн аюулгүй байдлыг хангах эвлүүлдэг тоглоомны сүүлын хэсэг гэж үзэж байна.

Энэ долоо хоногт Anaheim, CA-д болох APCO 2013 уулзалтанд Mutualink Google Glass-ыг хэрхэн ашиглаж болох талаар танилцуулна.

Mutualink-ын хэлж байгаагаар олон нийтийн аюулгүй байдлын сүлжээ 700 Mhz LTE ашиглана. Энэхүү сүлжээгээ Google Glass-тай холбож өгсөнөөр доорх болон бусад олон боломжууд нээгдэх юм.

  • Гал сөнөөгчид шатаж буй барилгаруу нэвтрэхээс өмнө барилгын зохион байгуулалтын талаарх мэдээлэл авах
  • Эмч нар осол гарсан газар өвчтөний талаарх мэдээллийг хугацаа алдалгүй харах
  • Цагдаа нар буудалцааны үед орчин тойрны камерын системийн дүрс бичлэгрүү шууд нэвтрэх

Энэ мэтийн олон зүйлд Google Glass-ыг ашиглах боломжтой гэсэн байна.

Энэ санаа онцгой тохиолдолд илүү сайн сонголт хийж тухайн нөхцөл байдал зөв дүн шинжилгээ өгч хүний амийг аврахад туслана. Үүнээс гадна онцгой байдлын ажилчид үргэлж 2 гараараа аливаа зүйлийг хийх хэрэгтэй болдог ийм учраас Google Glass маш тохиромжтой юм.


Эх сурвалж: gigaom.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer