Утсан дээрх үнэгүй тоглоомуудын ашиг олох үр дүнтэй арга

8/26/2013
Мобайл ертөнцөд үнэгүй тоглоомууд маш их ашиг орлого олох болсон. Free-to-play (FTP) буюу iTunes App Store-ын үнэгүй тоглоомуудыг хэрэглэгч мөнгө төлөлгүй шууд татан авч тоглох боломжтой байдаг. Дашримд дурдахад iPhone-ны шилдэг 100 тоглоомын 82 нь ийм төрлийн үнэгүй тоглоомууд байдаг байна. 18 нь бол үнэтэй бол тэр дундаа зөвхөн 5 нь тоглоом дотроо ямар нэг зүйл зардаггүй юм. Заримдаа эдгээр 13 тоглоомыг төлөөд тогло буюу pay-to-play (PTP) ч гэж нэрлэдэг.





Ингээд үзэхээр шилдэг 100 тоглоом дотроо 5 нь л хэрэглэгчийн анхны худалдан авалтын мөнгөнөөс ашгаа гаргадаг гэсэн үг юм. FTP төрлийн тоглоомууд яаж ашиг олж байна гэвэл тэд тоглоом доторх виртуаль зүйлсийг зарж ашиг олдог байна.


iOS-ын тоглоомнуудын эдгээр виртуаль зүйлс нь тоглоом доторх зэвсэг, машин техник болон барилга гэх мэтээр байдаг. Эдгээр зүйлсийг жинхэнэ мөнгөөр өөрийн тоглоомд зориулан худалдан авдаг. 2012 онд эдгээр виртуаль зүйлсийн зах зээл 12 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ тоо үргэлжлэн өссөөр л байна. 2012-оос 2016 оныг хүртэл энэхүү зах зээл жилд 12.5 хувиар өснө гэсэн тооцоо байгаа юм.

Зохиогчдын мөнгө олох арга

Тоглоомчдыг тоглоом доторх зүйл хэрхэн авхуулах гэдэг бол нууц биш юм. “Monetization” болон “Free-to-play” гэж хайхад л эдгээр аргууд гарч ирэх болно.

Flow Theory (Урсгалын дүрэм): Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрэглэгчийг аль болох удаан тоглуулахыг хэлнэ. Удаан тоглох тусам хэрэглэгч тоглоомоос илүү их таашаал авч тухайн тоглоомын орчинд бүрэн ордог.

Intermediate Currency – (Дундын мөнгө): Тоглоом дээр жинхэнэ мөнгөтэй шууд холбоогүй тийм төрлийн мөнгө гаргах мөн арай дээд түвшний мөнгөн төрөл гаргана (game gem гэх мэт). Ингэж тоглоом дотроо олон төрлийн мөнгө хийж өгсөнөөр хэрэглэгчид жинхэнээсээ ямар үнэтэй зүйл худалдаж авч байгааг мэдэгдүүлэхгүй байх зорилготой юм.

Энэ төрлийн тоглоомд ерөнхийдөө 2 төрлийн мөнгө байх бөгөөд нэг нь энгийн нөгөө өмнө ярьсан дээд төрлийн (gem гэх мэт) мөнгө байна. Ингээд дээд төрлийн мөнгөөр энгийн мөнгөөр авахаас илүү зүйл худалж авах боломжтой бөгөөд ийм төрлийн мөнгийг нь тоглоомоо тоглоод олж авахад маш их хугацаа зарцуулдаг байна. Ийнхүү хүний тэвчээр дээр ажиллаж тоглоом зохиогчид маань тухайн тоглоом дахь дээд төрлийн мөнгөө жинхэнэ мөнгөөр зарж ашигаа олдог. Харин тоглоом дээр ингэж мөнгийг олон дахин шилжүүлж өгч байгаа нь хэрэглэгчийг тухайн зүйлийн жинхэнэ үнийг мэдэхээс сэргийлж байгаа арга юм.

Dynamic pricing – (Динамик үнэ тогтоох): Ингээд эцсийн шат нь динамик үнэ тогтоох. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрэглэгчид тогтоосон цаг болон тоглоомын үйл явдалд ямар нэг зүйл авахыг санал болгох. Ийм тохиолдолд хэрэглэгч хямд үнээр илүү их зүйл авч байна гэсэн бодол төрдөг. Энэ нь тухайн тоглоом хэзээ худалдан авах хийхийг зааж байна гэсэн юм.

Дээрх 3 аргыг зөв амжилттайгаар биелүүлж чадвал тоглоомчид тоглоом дотроо арай илүү зүйл ашиглахын тулд тоглоом дахь дээд түвшний мөнгийг жинхэнэ мөнгөөр худалдан авч жинхэнэ мөнгөөр яг ямар үнэтэй гэдгийг нээх болдолцож үздэггүй болно.

Ийм байдлаас болж Их Британы 5 настай хүү Zombie vs Ninja тоглоомд 2500$ мөн 8 настай охин Smurf Berry авсаар нийт 1400$ үрсэн тохиолдлууд хүртэл гарч байжээ.

Дээрх 3 аргыг зөв хэрэгжүүлж чадсан тоглоом зохиогчид энэхүү мөнгө олох аргаас ашиг олохоос гадна тухайн тоглоомд 50 болон түүнээс дээш доллар үрсэн хэрэглэгчдийн 75 хувь худалдан авалтандаа сэтгэл ханамжтай байдаг гэсэн судалгаа гарсан байна.

Ийм байдлаар мөнгөө их үрж байгаа бол тоглоом доторх худалдан авалтаа хязгаарлах цаг нь болжээ.

Эх сурвалж: gigaom.com


2 comments:

 
Toggle Footer