Samsung онцгой тэмцээн зохион байгуулж байгаагаа өнөөдөр зарлав. Энэ нь хэн нэг Galaxy S4 авч яваад дуусдаг тэмцээнүүдийн нэг биш юм. Солонгосын смартфон үйлдвэрлэгч уян хатан дэлгэцээр хийж болох шинэ санааг олон нийтээс хайж байна. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээр юу хиймээр байгааг биднээс асууж, шинэ санааг хүлээж байгаа юм.
Энэхүү
тэмцээний нэг хоёр гуравдугаар байр нь
тус тус 10000$ 5000$ 2500$-ын шагналтай бөгөөд
ерөнхий дизайн, төхөөрөмж болон зах
зээлийн хувьд хэр боломжтойгоор нь шүүх
юм.
Харамсалтай
нь Samsung энэ төрлийн төхөөрөмжүүдийнхээ
анхны туршилтын загвар хэзээ гарах ямар
баг ажиллах зэрэг нарийн мэдээллийг
өгөөгүй байна.
Гэхдээ
та энэ тэмцээнд орох гэж байгаа бол
тэдний зарлалыг нь сайн уншиж үзэх
хэрэгтэй.
“Samsung
is continuously innovating, and may develop information that is
similar to materials submitted in this contest, so only
non-confidential information should be submitted. ”
Нэг
үгээр хэлэхэд энэ нь олон нийтийн дундаас
гарсан санааг ашиглахыг хэлж байна.
Бусад бүтээлч тэмцээнүүдийн адил
оролцогч эрсдэлээ өөр дээрээ хүлээнэ
гэсэн үг бөгөөд энэ нь бидэнд ядаж
ирээдүйн хэрэглэгчийн төхөөрөмжүүд
уян дэлгэц ашиглаж ямар байх талаар
санааг өгөх юм.
Эх
сурвалж: techcrunch.com
0 comments:
Post a Comment