Хэрвээ
байгууллагын удирдах зөвлөлд мэдээллийн технологийн мэргэжилтэн байвал ухаалаг
утас болон таблет ажилчдыг хаана байсан ажиллах боломжоор хангана.
Жирийн
оффисын ажил дуусгавар болсон гэж үү?
Ихэнх
хүмүүсийн хувьд хариулт “өнөөдөр лав биш” гэхдээ Америкд оффис дээрээ бараг цаг
өнгөрүүлдэггүй үргэлж гадуур ажлаа амжуулж ихэнхдээ ухаалаг утас, таблет болон
нөүтбүүк ашигладаг хүмүүс улам их болж байна.
Жишээ
нь Ohio мужийн өмгөөлөгч Chad Burton-ыг аваад үзье. Түүний 8
хүний бүрэлдэхүүнтэй баг үргэлж хол газар ажлаа амжуулж явдаг. Burton өөрөө хүмүүсийн мэдэх
энгийн компьютер бараг ашигладаггүй юм.
Тэрээр
хэлэхдээ түүний ажлын хамгийн чухал 3 багаж нь түүний iPhone, iPad болон Moleskine (Evernote-ийн iOS-д зоруилсан тэмдэглэл хөтлөх програм) гэнэ. Мөн тэр хаана ч явж байсан түүний
эдгээр төхөөрөмжүүд cloud үйлчилгээ түүнийг
байрлалаас шалгаалахгүй ажлаа хэвийн явуулахад нь тусалдаг гэжээ.
Мөн
тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Би
өглөө эрт босдог. Өглөөний 4 цаг гэхэд би босож ажилдаа явж тэр эрч хүчээрээ
бүх өдрийг өнгөрөөдөг. Харин би оффис дээр очих үедээ өөрийн 3 төхөөрөмжөө
аваад хуралдаа суугаад тэгээд л оффисоос гарч ажлаа үргэлжлүүлдэг” гэж ярилцлагандаа хэлжээ.
Burton-ны энэ байдал бусад
хүмүүсийн хувьд жирийн биш онцгой тохиолдол мэт байх боловч хэдэн жилийн дараа
энэ нь хэвийн байдал болох юм. Forrester Research 2013 онд мобайл ажилчдын талаар судалгаа
явуулж тайландаа “Хүмүүсийн зөвхөн ажил
дээрээ очиж зөвхөн ажил дээр байдаг төхөөрөмжүүд дээрээ ажлаад өдрийг
өнгөрөөдөг цаг өнгөрсөн. Одоо ажилчид хаана ч байсан өөрийн дуртай төхөөрөмжийг
ашиглаж ажилладаг цаг ирсэн байна жишээ нь гэртээ десктоп компьютер, ажил
дээрээ нөүтбүүк, үйлчлүүлэгчтэйгээ уулзахдаа эсвэл гадуур ажлаар явахдаа таблет
эсвэл ухаалаг утас ашигладаг” гэж тэмдэглэсэн
байна.
Хүмүүс
ийм байдлаар хаана ч ажиллах боломжтой болсон ч хүмүүс энэ байдалд шууд орох
болоогүй байгаа юм. Forrester 17 орны 9766 хүн оролцсон судалгаа хийсэн бөгөөд 84
хувь нь долоо хоногтоо ядаж нэг удаа ажлын десктоп компьютераа ашигладаг, 63
хувь долоо хоногтоо нөүтбүүк ашигладаг гэсэн байна. Бараг хагас нь буюу 48 хувь
ухаалаг утсыг өөрийн ажилдаа ашигладаг бол 21 хувь үүнтэй адил таблет ашигладаг
гэсэн судалгаа гарчээ.
Эх
сурвалж:
arstechnica.com
0 comments:
Post a Comment