Эхний утас бол 2 дэлгэцтэй Kyocera Echo. Зарчмын хувьд давхар дэлгэц дээр ажилладаг програмууд хэвийн боловч хэн ч ийм төрлийн зүйл ашиглахын хүсдэггүй бололтой.
HP Veer: Жижиг утаснууд хуучин их хүчээ авч байсан ч одоо үед жижиг утас хүний сонирхолыг татахаа больсон. 2,6 инчийн дэлгэцтэй HP Veer хэтэрхий жижиг юм. Үүн дээр QWERTY товчлуур байдаг ч ашиглахад тун хэцүү. Мөн чихэвч залгахын тулд тусгай case хэрэглэх хэрэгтэй болдог.
Nokia Lumia 620-ын утасныхаа micro-sim-г солимоор байна уу? Эхлээд ар талын хаалтыг аваад дараа нь батарейг салгаад дараа нь MicroSD-ын доор нуугдсан байгаа sim хийх хэсгийг олоход л болно. Харин утасны хувьд ямар нэг асуудалгүй хямдхан мөн найдвартай ганцхан sim солиход л төвөгтэй
HTC Status: Энэ утас дээр QWERTY товчлуур ашиглаж байгаа хэдий ч хэвтээ байдлаар том дэлгэц дээр ашиглах боломжгүй юм.
Харин муу загвартай гэдэгт энэ утас орсон байхыг хараад хүмүүс гайхаж магадгүй юм. Гэхдээ cnet-ын муу загвартай утаснуудын энэ жагсаалтанд iphone 4 багтсан байна. Учир нь юу вэ гэвэл гаднах харагдах байдал үүнд ямар ч хамаагүй юм. Харин түүний антенна. Хэрвээ та хэн нэгэнд антеннаа дарахгүй утсаараа ярихыг заах хэрэгтэй болвол асуудал үүсэх болно. Магадгүй алган дээрээ нааж тогтоогоод ярихыг зөвлөвөл антеннаа таглахгүй байх.
Эх сурвалж: cnet.com
0 comments:
Post a Comment