АНУ-гийн Үндэсний Аюулгүй Байдлын Газар (NSA) системийн администраторуудын тоогоо 90%-аар хасч оронд нь автоматжуулалтыг нэвтрүүлнэ гэжээ

8/15/2013
АНУ-гийн Үндэсний Аюулгүй Байдлын Газар-аас мэдэгдэхдээ автоматжуулалтыг илүүд үзэж систем администраторуудын тоог 90%-аар хасна гэжээ.
.
Үндэсний Аюулгүй Байдлын Газар-ын дарга Keith Alexander энэхүү мэдэгдлээ тайлбарлахдаа сүлжээний аюулгүй байдлыг сайжруулахад оршино гэсэн байна.


Мөн энэ ажил нь хийгдэж эхэлсэн их удаан үйл явцтай байгаа гэсэн бөгөөд хүний хийхдэг зүйлсийг автоматжуулснаар илүү үр ашигтай ажиллана гэж мэдэгдсэн байна. Байгууллагын сүлжээг 1000 гаруй администраторууд хариуцаж ажиллах хүндрэлтэй гэдгийг өнгөрч буй өдрүүдэд болсон Edward Snowden-тай холбоотой асуудал харуулсан.

Мөн Үндэсний Аюулгүй Байдлын Газар мэдэгдэхдээ энэ ажил нь сүүлд болсон Snowden-тэй холбоотой асуудлаас өмнө эхэлсэн хэмээн мэдэгдсэн. Энэ нь мөн дахин мэдээлэл алдагдах боломжийг багасгах юм байна.

Alexander хэлэхдээ Эцсийн эцэст энэ нь олон нийт болон итгэл найдварын талаарх асуудал юм. Хэн ч санаатайгаар хууль зөрчиж иргэний эрхэд халдахыг хүсээгүй гэв.

Мөн мэдээлэл алдагдсантай холбогдуулан зарим нууцлагдсан мэдээллийн хэсгийг олон нийтэд ил болгохоор болсон байна.


Эх сурвалж: reuters.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer