Microsoft-оос хэлэхдээ: Google дахин Windows Phone-ны Youtube програмыг хаах шалтгаан гаргалаа

8/16/2013


Windows Phone-нд зориулсан Youtube-ын програмын асуудал хэзээ ч шийдэгдэхгүй нь бололтой. Microsoft програмыг дахин гаргахад Google дахин гомдол гаргаж ашиглах боломжгүй болгожээ.



Google энэ програм нь хэрэглэх нөхцлийг хангахгүй байна гэв. Өөрөөр хэлбэл Google энэ програмыг HTML5 ашиглаж бичсэн байх шаардлагатай гэв.



Гэхдээ одоо Microsoft Google-ийн эсрэг илүү хатуу байр суурьтай байна. Microsoft-оос хэлэхдээ Google шаардлагагүй биелүүлэх төвөгтэй хүсэлтүүд тавьж байна. Нэгт HTML5 дээр шинэ програм бичихэд хэцүү, мөн сурталчилгааны хэсгийг зөв ажлуулахын тулд Google-ээс тодорхой мэдээллүүд хэрэгтэй байгаа боловч хангаж өгөхгүй байгаа гэж мэдэгджээ.

Microsoft-ын David Howard өөрийн блог дээрээ ингэж бичсэн байна.
“Google-ийн програмыг хааж байгаа гол шалтгаан нь Windows Phone-ийн хэрэглэгчдийг сайн Youtube-н програмгүй байлгахад оршиж байна. Тэдний хүсэлтийг биелүүлэх боломжгүй тэд ч өөрсдөө мэдэж байгаа.”

...

Бидний мэдэх сайн сурвалж мэдээлэхдээ энэ асуудлыг Microsoft Google хоёр нэг өдрийн дотор шийднэ гэсэн. Харин энэ асуудал шийдэгдтэл Windows Phone-ны хэрэглэгчид сайн Youtube-ын програмгүй л байх нь.


Эх сурвалж: venturebeat.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer