Android утасны хурдыг хэрхэн өсгөх вэ?

8/23/2013
Android төрлийн төхөөрөмжийг ашиглаад тодорхой хугацаа болоход шинэ байхаасаа илүү удаан болсон байдаг. Энэхүү амархан хэдхэн аргыг ашиглаад төхөөрөмжөө шинэ юм шиг болгоорой.






Та ойрын хэдэн сард таны Android төрлийн төхөөрөмж удаан болсныг анзаарч магадгүй. Програм хооронд шилжүүлэх гэсэн энгийн үйлдэл хүртэл удаан болсон ч байж болно. Өмнө нь уг нь ийм байгаагүй дээ гэж бодож байж болох юм. Ингээд төхөөрөмжийнхөө хурдыг дахин сайжруулах энгийн хэдэн аргыг үзье.



Ашиглахгүй байгаа програмуудаа устгах эсвэл идэвхгүй болгох

Таны төхөөрөмжийн дотоод нөөц зай хязгаарлагдмал, хоосон зай бага байх тусам улам удаан ажиллах болно. Хэрвээ төхөөрөмжөө зураг, дуу, програмуудаар дүүргэсэн бол ашиглахгүй байгаа програмуудаа устгаж өөрийн файлуудаа cloud (Dropbox, Google Drive гэх мэт) үйлчилгээнд хадгалах хэрэгтэй.



Програмуудыг устгахын тулд Settings-ын App menu-руу ороод сонгосон програмаа устгана. Таны үйлчилгээ үзүүлэгч компани болон үйлдвэрлэгчийн програмуудыг устгах боломжгүй учраас идэвхгүй болгох хэрэгтэй.

Зарим ухаалаг утас болон таблетанд нэмэлт microSD карт хийх боломжтой байдаг. Тийм бол програмуудаа microSD картруугаа шилжүүлэх боломжтой. Үүний тулд Settings-ын App menu хэсэгт орно. Дараа нь хүссэн програмаа сонгоод “Move to SD card” хэсгийг сонгоно.

Програмын cache-ыг цэвэрлэх

Програмын cache-д хадгалагдах мэдээлэл цаг ирэх тусам их болж энэ нь төхөөрөмжийн ажиллах хурданд нөлөөлдөг. Програм бүрийн cache-г тус тусд App Menu-д орж цэвэрлэх боломжтой ч үүнээс гадна үнэгүй програмууд энэ үйлдлйиг автоматаар хийх боломжтой. Ийм төрлийн програмуудын хамгийн их олонд танигдсан нь App Cache Cleaner болон Clean Master юм. Энэ хоёр хоёулаа үнэгүй програмууд юм.

Widget болон Live wallpaper-ыг идэвхгүй болгох

Олон хүмүүс Android-ын хамгийн гол илүү тал нь widgets гэж хэлж магадгүй. Widget-ын тусламжтайгаар програмыг нээхгүйгээр шууд хүссэн мэдээллээ олж авах боломжтой болдог ч хэдий чинээ олон widget байна төдий чинээ утасны хурд унаж батарей илүү хурдан дуусах болно.


Тиймээс ашигладаггүй widget-үүдээ хасаж байх хэрэгтэй.

Мөн Android-ын бас нэг гайхалтай онцлог бол амьд арын зураг байдаг. Энэ нь харахад таатай ч мөн л утаснаас илүү их хүчин чадал шаардаж батарейг илүү хурдан дуусгадаг байна. Ингээд арын зураг тийм чухал биш бол мөн энгийн зураг тавиарай.

Анимацыг идэвхгүй болгох

Нууцалсан нэгэн тохиргооны хэсэг байдаг. Хэрэглэгч бүр үүний талаар мэддэггүй, энэ тохиргооны хэсэгт орохын тулд утасны Settings-руу ороод About Phone-ыг сонгоно. Ингээд сонголтуудаа доошлуулаад Build number гэсэн сонголт дээр очиж дээр нь долоон удаа дараалж дарах хэрэгтэй. Ингээд та developer option хэсэгт нэвтрэх болно. Энэ нь илүү нарийн тохиргооны хэсэг бөгөөд та програм бичигч эсвэл энэ талаар сайн мэдлэгтэй тохиолдолд л эдгээр тохиргоог ашиглах хэрэгтэй.

Эдгээрийн дундаас нэг тохиргоо таны төхөөрөмжийн хурдыг сайжруулах болно. Энэ бол үйлдлийн системийн анимацыг унтраах болно. Ингээд үүнийг хийхийн тулд Settings-руу ороод Developer Options хэсэгт орно. Developer Options хэсгээс Drawing Option-ыг олоод дараа нь Window animation scale, Transition animation scale, Animator duration scale-уудыг унтраах хэрэгтэй. Ингэхэд програмыг нээх, хаах, шилжүүлэх зэрэг үйлдлүүд дээр анимац байхгүй болж таны төхөөрөмжийн хурд сайжирна. Харин харагдах байдлын хувьд муу болно.

 Програм хангамжаа үргэлж update хийх

Үйлдвэрлэгч болон таны үйлчилгээ үзүүлэгч газраас гаргасан update-ыг цаг бүрт нь хийж байх хэрэгтэй. Эдгээр update-ууд нь таны төхөөрөмж дээрх аливаа алдаа болон ажиллах хурдыг сайжруулах зорилготой юм.

Rooting, ROMing болон бусад

Ингээд зарим илүү өндөр түвшиний хэрэглэгчид төхөөрөмжөө root-лэж просессорынхоо ажиллах хурд өөр төрлийн ROM ашиглах зэрэг олон зүйл хийх боломжтой болдог. Эдгээр нь мөн төхөөрөмжийн хурдыг сайжруулах боломжтой хэдий ч хэрвээ үүнээс болж ямар нэг эвдрэл гарвал баталгаат хугацаа ашиглах боломжгүй болох юм. Учир нь root хийсэн төхөөрөмжид үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд баталгаат хугацааг хүчингүй болгодог юм. Root хийсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө эрсдэлээ даах хэрэгтэй болно.


Эх сурвалж: cnet.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer