Ухаалаг бугуйн
цагаа Samsung, Google, Apple зэрэг том байгууллагууд
удахгүй танилцуулах болж байгаа ч
тэдгээр нь таны ухаалаг утастай нийлж
ажиллах зарчимтай юм.
Харин Omate арай
өөр аргаар өөрсдийн TrueSmart ухаалаг цаг
дээрээ ажиллаж байна. Энэхүү цаг ухаалаг
утастай заавал хамарч ажиллах шаардлагагүй
бөгөөд 3G сүлжээнд холбогдох чавдартай
юм. Энэ төсөл олон нийтийн сонирхол
болон тусламж дээр суурилсан хандивын
төсөл бөгөөд тэд 100,000$ төслийг хэрэгжүүлэхэд
хэрэгтэй гэж үзэж хандивын ажлаа эхэлсэн
байна. Харин хандив авч дуусахад 28 өдөр
дутуу байхад мөнгөө аль хэзий нь
цуглуулжээ.
Omate нь хэрэглэгчийг
хүсвэл утастайгаа Bluetooth 4.0 болон Wi-Fi
ашиглах боломжийг хангаж өгсөн. Мөн энэ
цаг Android 4.2 дээр суурилсан ба дуудлага
хийх, мэссеж бичих, social network дээрээ post
бичих, GPS ашиглах, дуу тоглуулах зэргийг
утастай холбохгүйгээр хийх боломжтойгоор
зохиожээ.
Omate-ээс хэлэхдээ
”TrueSmart таныг хаана ч явж байсан хамт
байх болно. Таныг гүйж, алхаж мөн сэлж
байхад”. Энэ мэдэгдэл цаг ус нэвтэрдэггүйг
мөн хэлж байна.
Omate TrueSmart зах
зээлд 299$-оор гарах магадлалтай байгаа
бөгөөд анхны загваруудыг нь аваад
дууссан байна. Мөн хандив өгсөн хүмүүс
илүү хямд үнээр авах боломжтой юм.
Omate-оос BBC-д өгсөн
ярилцлага дээр хэлэхдээ “Цаг дээр ихэнх
гол функцууд орсон байгаа ч бид нэмэлт
зүйлс дээр ажилсаар байгаа” гэсэн мөн
Хятад дахь үйлдвэр үйлдвэрлэлтээ эхлэхэд
бэлэн болсон. Ингээд Omate TrueSmart нь бусад
байгууллагуудаас түрүүлж өөрсдийн
ухаалаг цагаа зах зээлд гаргах боломжтой
болжээ.
Эх сурвалж:
mashable.com
0 comments:
Post a Comment