Gartner-ийн мэдээлж
байгаагаар 2013 оны 2-р улиралд зарагдсан
нийт ухаалаг утас энгийн гар утсыг анх
удаа гүйцсэн байна. Хэдэн жилийн турш
Android төрлийн утсууд энгийн утсын зах
зээлийг хүчтэйгээр эзэлсээр энэхүү
чухал цэгт хүрчээ.
Дэлхий даяар
ухаалаг утасны зах зээл тэлж байгаа
бөгөөд хамгийн их өсөлттэй байгаа
хэсгүүд нь Зүүн Өмнөд Ази, Латин Америк,
Зүүн Европ юм байна. Энгийн утасны зах
зээлийг хамгийн их давамгайлж эзэлж
байгаа ухаалаг утаснуудын ихэнх Android
төрлийн утас байна.
Харин утас
үйлдвэрлэгчдийн хувьд тэргүүлэгч нь
Samsung, Apple, LG, Lenovo гэсэн компаниуд эзэлж
байгаа юм байна.
Эх сурвалж: techcrunch.com
0 comments:
Post a Comment