Sony PlayStation 4-оо зах зээлд ирэх 11 сарын 15-нд гаргана

8/21/2013
PlayStation 4 хэзээ худалдаанд гарахыг Германд болсон Gamescom-ын уулзалт дээр мэдэгдлээ. Sony PlayStation 4-ыг Хойд Америкт 11 сарын 15-нд, Европт 11 сарын 29-нд худалдаанд гарах юм байна. Үнэ 399$-оор худалдаанд гарна.



Sony Entertainment America-гийн гүйцэтгэх захирал Jack Tretton USA TODAY-д утсаар өгсөн ярилцлагандаа хэлэхдээ “Бид хэрэглэгчдийн мэдэхийг хүсэж байсан мэдээллийг өгч сонголтоо хийхэд нь тус болж байгаадаа баяртай байна” гэжээ.


Sony хэлэхдээ PS4 худалдаанд гарахаас эхэлж энэ жилийг дуустал 15 тоглоом дискээр бэлэн болно. Мөн татаж авах боломжтой тоглоомуудыг оруулаад нийт 33 тоглоом энэ жилд бэлэн болно гэсэн байна. 


PS4-ыг гарахад доорх тоглоомууд гарсан байна гэж мэдэгджээ.

NBA 2K14 (2K)
Call of Duty: Ghosts (Activision)
Skylanders Swap Force (Activision)
Need for Speed: Rivals (Electronic Arts)
Battlefield 4 (Electronic Arts)
Madden 25 (Electronic Arts)
FIFA 14 (Electronic Arts)
NBA Live 14 (Electronic Arts)
Killzone: Shadow Fall (Sony)
#DRIVECLUB (Sony)
Knack (Sony)
Assassins Creed IV Black Flag (Ubisoft)
Watch Dogs (Ubisoft)
Just Dance 2014 (Ubisoft)
LEGO Marvel Superheroes (Warner Bros. Interactive)
Jack Tretton үргэлжлүүлэн хэлэхдээ “Одоогийн байдлаар 180 гаруй тоглоом хийгдэж байгаа түүний 30-аад нь энэ жилдээ багтаж бэлэн болно. Энэ бол бидний хувьд болон тоглоомчдын хувьд сэтгэл хөдөлгөсөн үе байх болно” гэсэн байна.

Sony PS4-ын гол өрсөлдөгч болох Microsoft-ын Xbox One 499$ бөгөөд PS4 нь 100$-оор хямд байгаа тэдний хувьд маш том илүү тал болж өгч байгаа бөгөөд түүнээс гадна 1 сая гаруй PS4-ыг гарахаас нь өмнө захиалгаар авсан байгаа гэж Tretton хэлжээ.


Эх сурвалж: usatoday.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer