Ухаалаг утас болон таблетад зориулсан суурь маш олон байдаг боловч үнэтэй байдаг. Харин энд нэгэн залуу хэрэглэгдэхгүй болсон хуучин CD-ний хайрцагаар боломжийн тавиур хийсэн байна.
Тэрээр цаасны хутга ашиглан, өөрийнхөө таблетанд тохируулан хувил гаргаж хийсэн байна. Хэд хэдэн хувил гаргаснаар таблетаа өөр өөрөөр байрлуулах боломжтой. Хэдийгээр энэ тавиур харахад тийм ч сайхан биш боловч олон янзаар ашиглаж болохоос гадна, хамгийн гол нь та өөрөө хялбархан хийчих боломжтой юм. За ингээд танд CD-ний хуучин сав байвал цаасны хутга аваад дагаарай хийгээрэй!
Эх сурвалж: instructables
0 comments:
Post a Comment