Орчин үеийн
видео тоглоом сонирхогчид маш олон
төрлийн сонголт дунд байдаг билээ.
Тэдэнд PC, Xbox, PS, Nintendo гэх олон төрлийн
платформын сонголт бий болсон. Төрөл
бүрд дээр өөрийн гэсэн бусад дээр нь
байхгүй тоглоомууд байдаг.
Одоогийн
танилцуулах гэж байгаа тоглоом бол та
зөвхөн PC дээр тоглож чадах тоглоомчид
болон бусад үнэлэгчдээс үргэлж өндөр
оноо авдаг Total War цуврал тоглоомын хамгийн
сүүлд хийгдэж байгаа Rome 2 Total war тоглоом
юм.
Rome 2: Total War-ын гол
компанит ажил нь МЭӨ 272 онд эхлэх бөгөөд
цааш 300 жил үргэлжлэх юм. Гэхдээ тоглогч
хүсэх юм бол цааш үргэлжлүүлэх боломжтой
бөгөөд ялах нөхцлийг биелүүлэхэд ямар
нэг цагийн хязгаар байхгүй. Зохиогчдын
хэлж байгаагаар тэд тоглогчийн эхлэх
он цагийн байдлыг түүхэн байдалтай аль
болох ойрхон хийсэн гэсэн бөгөөд тоглогч
тухайн үеээс эхэлж түүхийг өөрчлөх
боломжтой юм.
Газрын зургийн
хувьд орчин үеийн Португалаас Афганистаны
нутаг хүртлэх газрыг хамрах бөгөөд нийт
57 муж болон хуваагдаж цааш 57 муж 173 хэсэгт
хуваагдах болно. 57 муж бүр 4 хэсгээс
бүрдэх бөгөөд тус тусд нь эзлэх
шаардлагатай юм. Тухайн мужийг бүхлээр
удирдах нь тоглогчид илүү олон боломжуудыг
нээх болно. Таны арми дайсны газар нутагт
болон өөрийн нутаг дээр очиж тухайн
мужийн ард иргэдийг дарамт шахалтанд
оруулж өөрийн зарлагыг багасгах
боломжтой. Харин өөрийн нутагт дарамт
шахалт үзүүлж эхлэвэл ард түмэн дургүйцэж
таны нэр хүнд унах болно.
Нийт газрын
зурагт 117 өөр улс үндэстэн байх бөгөөд
соёл иргэншлийн хувь өөр өөр бусдаасаа
ялгаатай байна.
Тоглогчийн
сонгох боломжтой улсууд: The Roman Republic,
Macedon ,Iceni, Arveni, Suebi, Parthia, Egypt
Нэмэлт улсууд:
Pontus, Athens, Epirus, Sparta
Үүнээс гадна
тоглогч ямар улсаар явахаа сонгосны
дараа улс доторх хамгийн эрх мэдэл бүхий
гэр бүлүүдийг нэгийг сонгох шаардлагатай
юм. Гэр бүл бүр өөрийн илүү болон сул
талуудтай бөгөөд таны хийсэн сонголтоос
шалтгаалж тоглоомын цаашдын үйл явцад
мөн нөлөөлөх юм.
Тулааны хувьд
бусад Total War цувралаасаа юугаар илүү вэ
гэвэл усан дээрх тулаан болон газар
дээрх тулааныг нэгтгэж өгсөн нь юм. Мөн
порт хотуудруу өөрийн флотоор уснаас
довтолгоо хийж эзлэн авах боломжтой
болсон. Үүнээс гадна таны армийн хэмжээний
нийт 40 бүлгээс бүрдэх боломжтой бөгөөд
таны улсын хэмжээнээс шалтгаалж энэ
тоо өөр өөр байх юм. Ингэснээс улс гүрэн
хэр том байна армийн хэмжээ төдий чинээ
том байх юм. Энэ систем нь улсын хүч
чадлын харьцааг илүү тод харуулах
зорилготой юм. Таны флот болон армиийг
генерал удирдах бөгөөд олон тулаан үзэж
туршлагатай болоход та генералынхаа
юуг илүү сайжруулах уу гэдгийг сонгох
хэрэгтэй болно. Хэрвээ генерал амь
үрэгдвэл тоглогч шууд шинэ генерал
сонгох юм.
Мөн генерал нь
армийн удирдагчаас гадна чадвараас нь
шалтгаалж дипломатын үүргийг гүйцэтгэх
боломжтой болжээ.
Энэ бүх зүйлээс
гадна энэхүү тоглоом маань мэдээж
график, дизайн, анимацын хувьд маш өндөр
түвшинд хийгдсэн нь мэдээж. Зохиогчдын
яриж байгаагаар тэд цэрэг бүрийн сэтгэл
хөдлөлийг гаргахыг хичээсэн хэмээн
хэлжээ.
Тоглоомын AI буюу
хиймэл оюун ухаан нь мөн өмнөх
тоглоомуудаасаа илүү болсон. Тоглоомд
гарах газар нутаг, хотын хэмжээ, цэргүүдийн
төрөл зэрэг маш олон зүйлийг AI тооцон
үзэж ажилладаг байна. Мөн ингэснээр
компьютерын хийх үйлдэл, тоглох байдал
бүр тухайн байдлаас шалтгаалж өөр өөр
байх бөгөөд тоглогч цөөн хэдэн удаа
тоглоод компьютерын хийх дараагийн
үйлдлийг урьдчилан мэдэх боломжгүй
болгож өгөх юм. Энэ нь тоглоомыг илүү
өрсөлдөөнтэй болгож өгнө хэмээн AI
хариуцсан програмист нэгэн видео дээрээ
хэлжээ.
Ингээд Creative
Assambly-гийн баг тоглоомыг тоглох боломжтой
компьютерын үзүүлэлтийг мөн гаргасан
байгаа
Хамгийн бага
үзүүлэлт
- OS: XP/ Vista/ Windows 7/ Windows8
- Processor: 2 Ghx Intel Dual Core processor /2.6 Ghz Intel Single Core processor
- Memory: 2GB RAM
- Graphics: 512 MB DirectX 9.0c compatible card (shader model 3, vertex texture fetch support)
- DirectX: 9.0c
- Hard Drive: 35 GB HD space
- Screen Resolution: 1024x768
Санал болгож
байгаа үзүүлэлт
- OS: XP/ Vista/ Windows 7/ Windows8
- Processor: 2nd Generation Intel Core i5 processor (or greater)
- Memory: 4GB RAM
- Graphics: 1024 MB DirectX 11 compatible graphics card
- DirectX: 11
- Hard Drive: 35 GB HD space
- Screen Resolution: 1920:1080
Үзүүлэлтээс
тоглоом хэвийн ажиллах үзүүлэлтээс
харахад танд нилээд сайн үзүүлэлт бүхий
компьютер хэрэг болох нь.
Тоглоом худалдаанд
гарахад тоглоомчид маань түүхийг дахин
бичих боломжтой болох нь. Та юу хийхийг
хүсэж байна? Та агуу Александрын их
гүрнийг дахин байгуулах уу? Эсвэл
Ганнибалын дуусгаж чадаагүй аян дайнг
дуусгах уу? Спартын дайчдын нэр хүндийг
дахин сэргээх үү? Эсвэл Ромын эзэнт
гүрнийг дахин байгуулах уу?
Эцэст нь хэлэхэд
Rome 2 Total War ирэх 9 сарын 3-нд худалдаанд
гарах ба зохиогчдын асуусан асуултаар
энэ post-оо дуусгая. Та Ромын төлөө хэр
хол явах вэ?
Илүү их мэдээлэл
авахыг хүсвэл totalwar.com болон creative
assambly-гийн youtube-ын сувагруу орж үзээрэй.
Эх сурвалж:
totalwar.com, wikipedia.org, youtube.com
0 comments:
Post a Comment