'Sky Gamblers: Storm Raiders' апп үнэгүй боллоо

8/23/2013
App Store-ийн долоо хоногийн шилдэг Апп болж байсан Дэлхийн хоёрдугаар дайны алдартай нисэх онгоцны тулаант 'Sky Gamblers: Storm Raiders' апп өнөөдрөөс 7 хоногийн турш үнэгүй боллоо.
2012 оны сүүлээр анх гарсан Sky Gamblers: Storm Raiders нь халз тулаан, хот хамгаалах, бөмбөгдөх гэсэн горимоор тоглох боломжтой. Тоглоом нь Сувдан Эрэг, Доверын Эрэг, Герман, Франц зэрэг дэлхийн хоёрдугаар дайны шийдвэрлэх тулаан болж байсан түүхэн газруудад тоглох юм.



Түүнчлэн iCloud, AirPlay болон бусад онлайн горимтой учраас бусадтай хамтарч тоглох боломжтой. Тус тоглоом нь 2013 оны Apple-ийн Дизайны шагнал хүртсэн тоглоом юм.
'Sky Gamblers: Storm Raiders' апп нь 7 хоног л үнэгүй байх учраас та яараарай!
Эндээс татаарай!


Эх сурвалж: macrumors.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer