Apple шинэ iPhone
5S-ийг ирэх 9 сарын 10-ны танилцуулах
хүлээлт үүсгээд байгаа билээ. Хэрвээ
өнгөрсөн 6 жилийн давтамжтайгаар байна
гэж үзвэл 5S нь зөвхөн iPhone 5S-ийн сайжруулсан
загвар л байх бөгөөд адил жин адил
хэмжээтэй байх бөгөөд зөвхөн дотоод
сайжруулалтай л байх болов уу. Гэхдээ
одоогийн зах зээл ийм бага хэмжээний
сайжруулалт хүмүүсийг гайшруулж чадахгүй
болсон.
Тэгэхээр 5S нь
5-аасаа юугаараа илүү байх вэ? Мэдээж
нэгт проссесор, камера нь 12-оос 13
мегапиксл, арай илүү батарей, харин
үйлдлийн систем нь iOS7 байх бөгөөд энэ
нь Apple-ийн хувь маш том өөрчлөлт ч бусад
үйлдлийн системээс илүү сайн байж
чадахгүй л байна.
Бусдыг гайшруулах
чадах магадлалтай гол шинэ функц нь
home товчлуур дээр суурилсан хурууны хээ
таних сканнер юм гэсэн хэдий ч энэ нь
хэрхэн ашиглагдах нууц хэвээр байгаа
билээ. Энэ нь утасруугаа орох, худалдан
авалтаа баталгаажуулах болон бусад
адил төстэй зүйлд ашиглагдах магадлалтай
юм.
Үүнээс гадна
өөр зүйл байхгүй байгаа нь Apple-ийн хувьд
том асуудал юм.
Харин өрсөлдөгчид
дараагийн үе болгондоо илүү бүтээлч
хандаж байгаа бөгөөд тэднийг тэргүүлж
байгаа нь мэдээж Samsung юм. Өрсөлдөгчдийн
энэхүү хурдацтай шинэ шинэ санаа гаргаж
байгаа нь Apple-ийн удирдлагуудад хүрч
мөн Tim Cook-д том шахалт болж эхэлсэн. Гэсэн
хэдий ч энэ сануулга нь дараагийн iPad,
iPad mini болон iPhone 5S-д нөлөөлж чадахаасаа
хоцорсон.
Samsung Galaxy S4 нь
ойрын үед гарсан шинэ бүтээлч санаануудыг
өөртөө багтааж өгсөн жишээ юм. Төхөөрөмжийн
хувьд бага зэргийн сайжруулалт хэдий
ч програм хангамжийн хувьд их олон зүйл
оруулж өгсөн юм. Тэдгээрийн дундаас 2
камераараа зэрэг зураг болон видео
бичлэг хийж 2 талд байгаа хүмүүсийг 1
зурганд гаргах, авсан зурагтаа засвар
хийх зэрэг шинэлэг санаануудыг оруулж
өгсөн.
Мөн LG-ийн саяхан
зарласан G2 ухаалаг утасанд олон
сонирхолтой програм хангамжууд байдаг
бөгөөд эдгээрийн дундаас Answer me, Text Link
болон Slide Aside багтаж байна. Answer me нь
дуудлага ирэхэд хэрэглэгч утсаа чихэндээ
тавихад дуудлагыг авна. Text Link нь текст
мессэжийг хараад цаг тохирсон зүйлүүдийг
автоматаар календарт нэмдэг бол Slide
Aside нь програмуудад дунд хурдан шилжихэд
ашиглагддаг юм.
Motorola-гийн Moto
X-ийн хувьд Touchless Control байх бөгөөд энэ нь
Apple-ийн Siri-г ичгүүртэй байдал оруулах
чадвартай юм. Мөн утсандаа ямар нэг
товчлуур дээр даралгүй камерын програмд
орох эцэст нь хэрэглэгчдэд янз бүрийн
өнгөний сонголттой байхаар хийх байгаа
аж.
Харин Nokia-гийн шинэ Lumia 1020 нь 41 мегапикслын камератай бөгөөд энэ утас дээрх хамгийн өндөр сайн камера юм. Мөн энэ камерад зориулсан шинэлэг програмуудтай юм байна.
Харин Apple-ын
хувьд бүтэн жилийн турш ямар шинэ санаан
дээр ажиллаж байснаа харуулах хэрэгтэй
болж байгаа бөгөөд харин бага зэргийн
сайжруулалт хэрэглэгчдийн сэтгэл санаа
байлдан дагуулах чадвараа нь дээр алдсан
байна. Харин 9 сарын 10-нд хэрэглэгчид
хэрхэн хүлээж авахыг урьдаас хэлж
мэдэхгүй билээ.
Эх сурвалж:
informationweek.com
0 comments:
Post a Comment