Орчин үед утасгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй болсон, тэр тусмаа ухаалаг утасгүйгээр. Ухаалаг утас маш олон зүйл хийх чадвартай болсон ч бас ихэнх ухаалаг утас хэврэг мөн үнэтэй байдаг билээ.
Утсаа ганц удаа унагаагаад бид хэдэн зуун мянган төгрөгний алдагдалд ч орох явдал гардаг. Утсаа унагаах бараг л зүрх шимшрүүлсэн явдал болдог бол утсаа усанд унагах нь түүнээс хүнд цохилт болох биз.
Утсаа ганц удаа унагаагаад бид хэдэн зуун мянган төгрөгний алдагдалд ч орох явдал гардаг. Утсаа унагаах бараг л зүрх шимшрүүлсэн явдал болдог бол утсаа усанд унагах нь түүнээс хүнд цохилт болох биз.
- Мэдээж утсаа усанд унагаасан бол аль болох хурдан уснаас гаргах хэрэгтэй. Хэр хурдан гаргана төдий чинээ таны утас цаашид ажиллах боломж өсөх юм.
- Дараагийн хийх алхам бол шууд батарей болон симийг нь салгаж авах хэрэгтэй. Юу ч болсон гэсэн ажиллаж байна уу үгүй юу гэж шалгах гэж товчлуурууд дээр дарах хэрэггүй шүү. Харин таны утасны батарей iPhone шиг салдаггүй бол шууд унтрааж мөн симийг нь салгах хэрэгтэй.
- Батарей болон симээ салгаж авсаны дараа утсаа зөөлөн даавуугаар арчиж хатаах хэрэгтэй.
- Дараа нь утас багтах хэмжээний аяганд түүхий цагаан будаа хийж утас, батарей, симээ дотор нь хийнэ. Будаанд ингэж хийснээр чийгийг арилгадаг.
- Ингээд дараа та хүлээх л хэрэгтэй. 12-оос 24 цагийн турш цагаан будаан дотор нь орхиж бүрэн хатаана.
- Ингэсний дараа батарей болон симээ дахин хийж утсаа асаана. Ингээд аз таарч утсаа асаахад утас асаж хэвийн ажиллавал та азтай байна. Гэхдээ байнга аз таарахгүй гэдгийг мөн эртнээс мэдэж байх хэрэгтэй шүү.Үс хатаагчаар хурдан хатаах гэж оролдох хэрэггүй учир нь ингэх нь утасны дотоод хэсгүүдийг гэмтээж мөн усыг улам дотогш нь оруулах болно.
Сүүлийн
сануулга нь хэнд ч ойлгомжтой юм шиг
боловч мөн дурдах хэрэгтэй байх. Юу ч
болж байсан утсаа богино долгионы
зууханд хийж хатаах гэж оролдох хэрэггүй
шүү.
Эх
сурвалж: pcadvisor.co.uk
0 comments:
Post a Comment