Facebook зарим хорт програмуудыг (app) зогсоох гэж байгаад зарим хэвийн програмуудыг хаажээ

8/16/2013


Facebook-тэй нийлж ажилладаг зарим програмуудыг Facebook өөрийн хорт програм хайж зогсоодог арга ашиглан заримыг түр хугацаагаар зогсоосон байна. Тэрхүү ашигласан арга нь програмын үйлдлийн тодорхой давтамжийг шалгаж хортой эсвэл хэвийн гэдгийг тодорхойлдог юм байна.
Өнгөрсөн хоёрдахь өдөр хэд хэдэн хэрэглэгчид Facebook developer account-аа ашиглаж гомдол мэдүүлсэн байна.

Facebook хэлэхдээ өөрсдийн автоматжуулсан тухайн арга нь програмуудыг шалгаж хаасан гэж мэдэгдсэн.

Facebook-ын ажилтан Eugene Zarakhovsky хэлэх “Энэ үйл явц нь мянга мянган хорт програмуудыг зогсоож мөн энэхүү шалгах аргаа байнга сайжруулж ирээдүйн халдлагаас сэргийлдэг” гэж хэлсэн байна.

Гэвч өнгөрсөн хоёрдахь өдөр шалгах нөхцлийг илүү өргөн хүрээнд хийсэн бөгөөд үүнээс болж хэд хэдэн хэвийн сайн чанарын програмуудыг зогсооход хүргэсэн байна.

Энэ асуудлыг мэдсэний дараа энэхүү үйл ажиллагаагаа зогсоож програмуудаа хэвийн байдалд шилжүүлэх ажил эхэлсэн ч энэ ажил нь бодсоноос илүү удаан байгаа юм байна.

Facebook хэдэн хэвийн програм энэ байдлаас болж зогссоныг мэдэгдээгүй байна.

Мөн цаашид энэхүү шалгаж аргаа илүү нарийн болгохоор ажилсаар байгаа юм байна.



Эх сурвалж: pcworld.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer