Боломжийг нэг удаа алдах нь богино хугацааны алдагдалд оруулдаг бол дараалсан ийм алдаа нь Blackberry-г ухаалаг утасны хаанаас алиа салбадай болтол нь буурахад хүргэсэн билээ.
iPhone
Хэдэн жилийн турш Blackberry-гийн дизайн нэгэн хэвийн байсаар ирсэн. Харин 2007 онд анхны iPhone гарахад ухаалаг гар утасны зах зээлд байгаагүй илүү олон боломжуудыг нээж өгсөн. Гэсэн хэдий ч байгууллагууд товчлууртай утаснууддаа үнэнч хэвээр байсан ч энгийн хэрэглэгчдийн зах зээлийг алдаж эхэлжээ. Үүнээс үзэхэд хэрэглэгчид зөвхөн цахим шууданруу орохоос илүү их зүйл хүлээж байсныг харуулна. Ингээд хэрэглэгчид RIM, Motorola, Microsoft, Palm зэргийг анхаарахаа болиж эхэлжээ. Энэ нь RIM-ийн байр сууриа алдах анхны алхам болсон.
WiFi-н асуудлууд
Анхны iPhone гарахад WiFi ухаалаг утас бүрд байх шаардлагатай технологи болсон. Анхны WiFi-тай Blackberry 8820 2007 оны есөн сард гарсан бөгөөд харамсалтай нь энэ нь зөвхөн байгууллагын хэрэглэгчдэд зориулсан утас байсан бөгөөд iPhone-той жирийн хэрэглэгчдийн төлөө өрсөлдөх утас 2008 оны арван нэгдүгээр сард гарсан бөгөөд энэ нь WiFi холболтгүй байжээ. Тэдний энгийн хэрэглэгчид WiFi холболт тийм чухал биш гэж үзсэн нь тэдний дараагийн алдаа байв.
SureTouch Touchscreen
RIM товчлуур шиг мэдрэмж өгөх touchscreen-тэй болж 2 төрлийн оролтын хамгийн сайн чанаруудыг багтаахыг оролдож үзсэн. Гэвч энэ оролдлогын үр дүн нь муу болжээ. SurePress Touchscreen нь ашиглахад төвөгтэй байсан байна. Учир утсан дээрх даралтыг мэдрэх чадвар муу байсан бөгөөд хэрэглэгч нилээд чанга дарах хэрэгтэй болсон. Энэ байдлаас болж Blackberry Storm-ыг ашиглах нь маш төвөгтэй гэрийн ажил шиг болсон. Харин тухайн үед Google өөрсдийн үйлдлийн систем болох Android-г танилцуулж Blackberry-гийн байдал улам хүнд болов. Энэ үеээс тэд үйлдлийн системээ шинэчлэх цаг болсон гэдгийг ойлгосон байна.
BlackBerry OS 6
2010 оны сүүлээр RIM өөрсдийн шинэ үйлдлийн систем болох OS 6-г танилцуулжээ. Гэвч энэ үед iPhone зах зээлд гараад 3 жил болсон мөн Android болон iOS-тай төхөөрөмжүүд тэднээс илүү их боломжийг хэрэглэгчдэд өгч байсан бол тэдний шинэ үйлдлийн систем зөвхөн жижиг хэмжээний сайжруулалт төдий л байжээ.
Playbook
RIM Playbook-ээ iPad гарсны дараа танилцуулсан нь тэд энэ зах зээлд өрсөлдөх сонирхолтой байгаагийн шинж байлаа. Зарчмын хувьд энэ нь сайн санаа байсан юм. Мөн Android-ын таблетууд олноороо зах зээлд гарч байв. Гэсэн хэдий анхны Android-ын таблетуудын адил тэдний бүтээгдэхүүн амжилтгүй болсон юм.
Анхнаасаа Blackberry мобайл цахим шуудангийн үйлчилгээ үзүүлж анх гарч ирсэн ч өөрсдийн таблетдаа цахим шуудан болон календарын програмгүй гаргасан нь тэдний дараагийн алдаа байсан юм. Төхөөрөмжийнхөө анхны асуудлуудаа засаж үйлдлийн системээ Playbook OS 2-г 2012 оны 2 сард гаргасан. Гэвч таблетын зах зээлийг iOS болон Android-д аль дээр алдсан байжээ.
2 гүйцэтгэх захирал
Байгууллага бүрийн дээр хэн нэгэн удирдах хэрэгтэй. Харин RIM-д хоёр хүн байжээ. Jim Balsillie болон Mike Lazaridis хоёулаа гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байв. Хүчээ авсан Apple болон Google-тэй өрсөлдөхөд энэ хоёр захиралтай байх нь муугаар нөлөөлжээ.
2012 оны 1-р сар хоёр захирал албан тушаалаа Thorsten Heins өгсөн бөгөөд Heins байгууллагаа шинэчлэх ажлаа эрчимтэй эхэлсэн байна.
BB10-ийг хойшлуулсан явдал
Heins байгууллагын гүйцэтгэх захирал болсноор Blackberry 10 үйлдлийн системрүү шилжих ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ шинэ системтэй төхөөрөмжүүд 2012 оны сүүлчээр зах зээлд гарах ёстой байв. Гэвч цагтаа гаралгүй хойшлогдсоноор чухайл тэмдэглэлт өдрүүдийн худалдааг алдсан байна. Ингээд 2013 оны нэгдүгээр сард Blackberry 10 үйлдлийн системээ зарлаж мөн байгууллагын нэрээ RIM-ээс BlackBerry-руу шилжүүлсэн байна. Шинэ үйлдлийн системийг нэгдүгээр сард танилцуулсан ч энэхүү үйлдлийн системтэй анхны төхөөрөмж нь ирэх 3 сард хүртэл гарахгүй байжээ.
Эцсийн эцэст Blackberry оршин тогтнохын тулд хатуу тэмцэж мөн дахин алдаа гаргахгүй байх хэрэгтэй болжээ. Учир нь дахин алдаа гаргавал тэдний сүүлийнх нь байх магадлал өндөр юм.
Эх сурвалж: wired.com
blog чинь таалагдлаа. Үргэлжлүүлээд байгаарай
ReplyDelete