iPhone, iPad, iPod touch ашиглан хэрхэн акаунт нээж үнэгүй апп татаж суулгах вэ?

8/14/2013
Манай блог өргөн хэрэглэгдэж байгаа орчин үеийн технологийн төхөөрөмжүүдийг ашиглахад учирдаг зарим бэрхшээл, асуудлуудыг хөндөж, тэдгээр бэрхшээлийг давахад уншигчдад аль болох энгийнээр тайлбарлахыг хичээж байгаа билээ(өмнөх нийтлэлийг эндээс харна уу).
Энэ удаа манай блог Apple-ийн бүтээгдэхүүнийг сонгож түгээмэл тохиолддог асуудлуудыг авч хэрхэн шийдэх аргыг цувралаар хүргэж байна.


  1. Төхөөрөмжөөсөө App Store апп-ыг ажлуулна.
  2. App Store -оос үнэгүй апп хайж олно.
  3. Анхаар: дараагийн алхамыг хийхээс өмнө үнэгүй free гэснийг апп-ыг сонгож Install App гэсэн дээр дарна.




  4. Гарч ирэх сонголтоос Create New Apple ID гэснийг сонгоно.


  5. Монголыг сонгоод Done товчин дээр дарна.


  6. Дараа нь iTunes Store Terms & Conditions нөхцөлийг зөвшөөрөөд доош гүйлгээд Agree цааш явна.
  7. Өөрийн и-майл хаягаа оруулаад, шинэ паспорт хийгээд, хэдэн нууцлалын асуултуудад хариулна, тэгээд төрсөн он сар өдрөө оруулна.
  8. Аюулгүй байдлыг үзэж нэмэлт и-майл оруулахыг хүснэ. Та үүнийг өөрийн сонголтоор шийдээрэйTha
  9. Өөрийн мэдээллүүдээ оруулсан бол Next товчийг дарна.
  10. Payment Type (Төлбөрийн төрөл) гэсэн хэсгээс None -ийг сонгоно.


  11. И-майл, хаяг болон утасны дугаараа оруулж Next дарна.
  12. Үүний дараа “Verify your Account” гэсэн цонх гарч ирэхэд Done товчийг дараад өөрийнхөө урьд нь оруулсан и-майлийг нээж iTunes Store-с баталгаажуулах майлыг шалгана.


  13. Майл ирсэн бол “Verify Now” линкийг дарж гарч ирэх цонход Apple ID болон Password оруулж баталгаажуулна.


  14. Нэвтэрч орсны дараа Thank You гэсэн мессеж гарч ирэх ёстой.


  15. Та амжилттай аккаунт нээсэн бол iTunes, Books, App Store зэргээс өөрийн хүссэн үнэгүй апп-уудыг татаж iPhone, iPad, iPod touch зэрэг төхөөрөмжүүд дээрээ суулган ашиглаарай.



Дараагийн удаа бид төлбөрийн картаар хэрхэн үнэтэй апп татаж авахыг зааж өгөх болно. Үүний тулд танд олон улсын төлбөрийн карт болон PayPal аккаунт хэрэг болно.

Танд бидний нийтлэлтэй холбоотой асуулт байвал коммет үлдэж эсвэл бидэн уруу intechmongolia@gmail.com хаяагаар ирүүлээрэй. Бид таны асуултад үнэн зөв, шуурхай хариулахыг хичээх болно.

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer