Samsung дараа сар бугуйн цаг шиг ухаалаг төхөөрөмжөө танилцуулана

8/17/2013

 Galaxy Gear гэсэн нэр бүхий дуудлага хийх, интернэт орох мөн цахим шуудан ашиглах боломжтой бугуйн цаг шиг төхөөрөмжийг Samsung Electronics танилцуулна гэж энэ талаар мэдэх сурвалжаас мэдээлсэн байна.

Зарим хүмүүсийн хэлж байгаагаар энэ нь Apple-ийн танилцуулах төхөөрөмжөөс илүү байх бөгөөд Galaxy Gear нь Google-ийн Android үйлдлийн системтэй байх юм. Энэхүү шинэ төхөөрөмжөө есөн сарын 4-нд олон нийтэд зарлах бөгөөд энэ нь Берлинд болох хэрэглэгчийн электроникын үзүүлэнгээс 2 өдрийн өмнө болно гэсэн үг юм.


Азийн хамгийн том технологийн компани бусад компаниудаас илүү хурдан хөдөлж мөн ухаалаг утасны хэрэглээ багасахаас өмнө энэ зүүх боломжтой шинэ төхөөрөмжийн зах зээлийг эзлэхийг хүсэж байгаа бололтой. Дэлхий нийтэд зарагдах дараа жилийн бугуйн цагийн зах зээл 60 тэрбум доллартай тэнцэх хэмжээтэй юм.

Galaxy Gear дараа сар заглагдах үед уян нугалах боломжтой дэлгэцтэй байхгүй юм байна. Гэхдээ энэ төрлийн дэлгэц дээрээ одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа.  Таблет болон утасны дундын төхөөрөмж болох Galaxy Note 3 зарлагдах үед мөн хамт зарлана.






Apple Watch

Өнгөрсөн хоёрдугаар сард 100 гаруй дизайнерууд Apple-ийг цагтай төстэй төхөөрөмж дээр ажиллаж байгаа хэмээн энэ талаар мэдээлэл бүхий 2 хүн мэдэгдсэн. Мөн өөр нэгэн сурвалж Apple энэ шинэ төхөөрөмжөө энэ жилдээ багтааж танилцуулах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдсэн.

Strategy Analytics-ийн хэлж байгаагаар өнгөрсөн жил ухаалаг утсыг хамгийн их үйлдвэрлэгч гэсэн нэрийг Samsung авсан бөгөөд өмнө нь энэ байранд Apple байсан байна. Энэ жилийн нэгдүгээр хагасын байдлаар дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 33 хувийг Samsung эзэлдэг бол iPhone сүүлийн 3 жилд байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрсэн байна.

Долоон сарын 26-нд гаргасан орлогын тайлан нь шинжээчдийн бодож байснаас бага байсан бөгөөд энэ нь ухаалаг гар утасны хэрэгцээ цаг ирэх тусам багасаж байгааг харуулж байна.

Өнгөрсөн 3 сард Samsung ухаалаг бугуйн цаг дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн билээ.


Эх сурвалж: Bloomberg.com


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer