Төмөр хавчаар ашиглан утасны тогтоогч хийх (машиндаа ашиглаарай!)

8/22/2013

Ухаалаг утасны хэрэглээ ихсэхийн хирээр бид утасаа янз бүрийн зориулалтаар ашиглаж байгаа. Тэгвэл манайхан сүүлийн үед утасныхаа газрын зураг, байрлал тогтоогч GPS-ийг их ашиглах болсон. Ялангуяа машин барьж явахад GPS их хэрэг болдог. Тэгвэл энэ удаа бид гар утсаа хялбар аргаар машиндаа хэрхэн тогтоох бяцхан заавар хүргэе. Гадуур машинд зориулсан тогтоогч хар мянгаараа байгаа ч гэсэн үнэтэй байдаг. Тэгээд ч өөрийн гараар хийвэл илүү амттай бус уу? Урьд бид CD-ны хайрцаг ашиглан суурь хийхийг хүргэсэн бол энэ удаа машинд тогтоох тогтоогч хийх аргыг хүргэе гэж бодлоо.

Танд шаардлагатай зүйлс:

  • 1ш том төмөр хавчаар (2 инч)
  • Мяндасан утас (айл болгонд л байдаг)
  • 1 резин (ээжээсээ, эгчээсээ, эхнэрээсээ амархан олно)
  • Лэнт (бас л …)


1. Төмөр хавчаараа бэлтгэнэ


Хоёр чихийг нь аваад зурган дээр харуулсан шиг махийлгана.




2. Утсаар ороох

Утсаа зурагдахаас мөн халтирахаас хамгаалж хоёр чихийг мяндсан утсаар орооно.


3. Чихээ хумиад резинээр орооно


Эцсийн үр дүн:



Үүнийг хийхэд нэг их хугацаа орохгүй бөгөөд гарын доорх зүйлсээр л хормын дотор л хийх болно. Ер нь бол машины агааржуулагчийн хаалтад суурьлуулахад тохиромжтой. Түүнчлэн Samsung Note зэрэг өргөн утаснаас бусад ихэнх ухаалаг утсанд таарна. За ингээд туршаад үзэцгээе!


Бонус:

Мөн ширээн дээр суурь болгон ашиглаж болно. Хялбар байгаа биз дээ?


Хэрвээ танд манай блогын нийтлэлүүд таалагдаж байвал найзуудтайгаа хуваалцаарай. Мөн танд ямар нэгэн асуулт байвал бидэнд коммет үлдээх эсвэл майл бичээрэй!

Эх сурвалж: lifehacker.com

1 comments:

  1. халаагчид суурилуулах нь өвлийн цагт бол утсыг халааж, муутгах эрсдэлтэй л юм
    but creative anyway

    ReplyDelete

 
Toggle Footer