Apple
компани нь шинэ
хувьсал гаргах гэсэн үгтэй адил байж
ирсэнч 2010 онд гарсан анхны iPad-аас
хойш тоглоомын дүрмийг өөрчлөх шинэ
бүтээгдэхүүн гарахгүй байгаа нь удирдах
зөвлөлийн санааг зовоож эхэлжээ.
Fox
Business Network-ийн
сурвалжлагч Charlie
Gasparino-гийн гаргасан
шинэ мэдээгээр Apple-ын
төлөөлөн удирдах зөвлөл дараагийн шинэ
шинэчлэл гаргасан бүтээгдэхүүн хурдан
гаргахыг хүсэж байгаа нь гүйцэтгэх
захирал Tim Cook-д
илүү их шахалт болж байна.
Тэрээр
хэлэхдээ: “Тэд
ойр юу гаргасан юм бэ?
Тэдэнд iPad болон
өөр хэдэн зүйл байна гэхдээ Steve
Jobs-ийн гаргаснаас
оор шинэлэг бүтээл байхгүй байна. Энэ
байдал Tim Cook-д
шинэ бүтээл гаргах шахалт улам их болж
байна мөн шинэлэг зүйл маш шуурхай хийх
хэрэгтэй болж байна.”
Мөн Gasparino
нэмж хэлэхдээ энэ
нь Cook-ын
ажилд аюул болох түвшинд хүрээгүй байгаа
гэжээ.
Cook
цагтай уралдаж
байна уу?
Cook
хэд хэдэн удаа
Apple iWatch болон
Apple iTV гаргах
сэжүүр өгсөнч эдгээр нь энэ жилдээ гарах
шинжгүй байна.
Cook
өөрөө хэлэхдээ
шинэ бүтээгдэхүүнүүд энэ жилдээ гарна
гэж хэлсэн нь 9 сарын 10-нд
болох iPhone-ныг
гаргах үйл ажиллагааг хэлж байсан байх
ч энэхүү үйл ажиллагаанд шинэ бүтээгдэхүүн
биш одоо байгаа бүтээгдэхүүнүүдийн
шинэчилсэн загварууд л гаргах бараг
тодорхой юм.
Steve
Jobs өөрийн өвчинтэй
тэмцэхийн тулд ажлаа өгснөөс хойш Apple
шинэ хувьсал гаргасан
бүтээгдэхүүн гаргаж
үргэлж түрүүнд байдаг гэх
сэтгэгдэл байхгүй болсон.
Бусад
компаниуд болох Samsung,
Microsoft, Google
гүйцэхээр маш их
хүчтэйгээр ажиллаж байхад Apple
шинийг санаачлах
сэтгэл ойрын хэдэн жил буурсан бололтой.
Apple
энэ байдлыг дотроо
хүртэл мэдэж байгаа бололтой. Учир нь
энэ жил болсон WWDC дээр
маркетингийн дарга Phil
Schiller шинэ цилиндр
хэлбэртэй Mac Pro-г
танилцуулахдаа “Үүнээс
илүү шинэлэг санаа байхгүй”
гэж хэлсэн байдаг.
Apple
биднийг дахин
гайхшруулж чадах бүтээл гаргах чадвартай
хэвээр үлдсэн болов уу?
Эсвэл Tim
Cook-ийг Steve
Jobs-тай харьцуулж
байгаа улам их болж Tim
Cook дээр ирэх шахалт
өссөөр л байх болов уу?
Эх сурвалж: techradar.com
Эх сурвалж: techradar.com
0 comments:
Post a Comment