Microsoft-ын Mobile
Market-аас та одоо дахин Youtube-ын програмыг татан авах боломжтой болжээ. 5 сарын эхээр windows
phone-д youtube-ын програм бэлэн ирдэг байсан хэдий ч Google-ийн ашиглах нөхцлийг зөрчсөн тул програмыг ашиглалтыг
зогсоожээ.
Асуудал нь энэ youtube-ын програм дээр сурталчилгааны хэсэг байхгүй мөн видеог шууд татан авах боломжтой байжээ. Энэ байдал Microsoft болон Google компаниудыг зөрчилтэй байдалд оруулсан бөгөөд дараагийн Microsoft-ын гаргасан хувилбар дээр видео татахыг зогсоосон ч сурталчилгаа мөн л байхгүй байсан байна. Үүнд Microsoft-оос тайлбар өгөхдөө Google API-аа өгөөгүй учраас сурталчилгаа нь ажиллахгүй байна гэж мэдэгдэж байсан.
Харин одоо 2 компани үл
ойлголгох байдлаасаа салж бүх ашиглах нөхцлийг хангасан програмыг гаргасан
байна.
Шинэ Youtube-ын програмд хэд хэдэн шинэ функц нэмж өгсөн бөгөөд Windows
Phone 7.8 болон Windows
Phone 8-д суулгаж ашиглах
боломжтой.
Эх сурвалж:
techspot.com
0 comments:
Post a Comment