Google саяхан
Chromecast нэртэй хэмжээгээр USB Flash-тай адилхан
HDMI оролт бүхий шинэ Wi-Fi төхөөрөмж
танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь
гэрийнхээ сүлжээнээс, ухаалаг утас
болон вебээс видео, зураг, дуу зэргийг
гэрийнхээ зураг уруу дамжуулах
зориулалттай.
Chromecast-ийг
ямар ч Adroid, iOS систем бүхий ухаалаг утас
болон Chrome суусан ямар ч компьютерээс
удирдах боломжтой (эхний ээлжэнд
туршилтаар YouTube,
Netflix, Pandora, Google Play Music, Movies, TV зэрэг
апплекшнууд гарсан).
Аливаа медиа
контетийг ухаалаг утаснаасаа TV уруугаа
дамжуулаад үзэж болно. Түүнчлэн TV дээрээ
кино үзэж, дуу сонсож байхдаа ямар ч
тасалдалгүй утасаа ашиглаж байж болно.
Та зурагтаа удирдаж, утасаа ашиглахаас
гадна өөр хэн нэгний share хийсэн playlist-ийг
мөн тоглуулж болно.
Түүнчлэн
Chromecast нь таны компьютер дээрх Chrome броузер
дээрээс “cast” товчийг дараад л зурагтан
дээрээ харах боломжтой. Энэ хооронд та
броузер дээрээ шинэ таб нээгээд өөр
зүйл давхар хийж байж болно.
Chromecast-ийн
танилцуулган дээр Android, iPhone утасаа
ашиглан нэг
дороос YouTube-ээс видео, Pandora болон Google
Play Music зэргээс хөгжим тоглуулж удирдаж
яг л Apple-ийн AirPlay шиг ашиглаж байв. Тэгээд
YouTube-ээс видео тоглуулж байх зуур утасан
дээрээ өөр зүйлийг зэрэг хийж байсан.
Мөн та утасныхаа дэлгэцийг хааж, эсвэл
цэнэглээд орхиж болно, утаснаас чинь
Chromecast ажиллаж л байх болно.
Энэхүү
төхөөрөмжийг та Google Play Store -оос (Amazon,
Bestbuy) ердөө л 35 доллараар авах боломжтой.
/Гэхдээ доллар өссөн болохоор манайд
жоохон үнэтэй л юм даа/
Эх сурвалж: lifehacker.com
0 comments:
Post a Comment