iPhone-ны талаарх сонирхолтой баримтууд

8/20/2013
Ойрын үед интернэтээр шинэ iPhone-ны талаар маш их цуурхал гарч байгаа билээ. Харин одоо энэ цуурхалуудыг түр хойш тавиад iPhone-ны талаарх сонирхолтой баримтуудын талаар хүргэе.

Apple-ын iPhone нь анхны iPhone биш юм



Apple iPhone-оо зарлаад удаагүй байхад тэднийг Cisco шүүхэд өгсөн байна. Үүний учир нь iPhone Cisco-гийн эзэмшиж байсан нэр байсан байна. Cisco-гийн Iphone нь компьютер ашиглалгүйгээр Skype ашиглах боломжтой VoIP утас байсан бөгөөд Apple iPhone-оо зарлахаас 22 хоногийн өмнө худалдаанд гарсан байна. Хоёр компани шүүх хурлын дараа хоёулаа iPhone нэрийг ашиглах эрхтэй болсон байна.
iPhone-ны сурталчилгаан дээр цаг нь байнга өглөөны 9:41-9:42-н хооронд байдаг

Шалтгаан нь гэвэл Apple-ын шинэ бүтээгдэхүүний танилцуулга дандаа есөн цагт эхэлдэг байна. Steve Forstall “Бид шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа төлөвлөхдөө 9:40-д том дэлгэц дээр сурталчилгаа үзүүлнэ гэж тооцдог. Ингэж цагийг тааруулснаар танилцуулганд ирсэн үзэгчдэд сурталчилгаан дахь цаг яг тухайн үеийн цагтай адил мэт байлгахыг хичээдэг юм. Бид яг 9:40 гэж тааруулж чаддаггүй учраас сурталчилгаан дахь утасны цагаа 9:41 эсвэл 9:42 гэж тааруулвал бидний тухайн үеийн цагтай бараг таардаг юм” гэж хэлж байжээ.


Bono-гийн зураг iPhone дээр байнга байдаг

iPhone-ны дууны функцийг ажлуулаад “Artists” хэсгийн логог нэг хараад үзээрэй. Энэ хэн бэ гэвэл U2 хамтлагийн гоцлох дуучин Bono юм байна.




Apple Maps-ын анхны тэмдэг нь жолоочдыг гүүрэн дээрээс шууд хажуу тийш эргэ гэж заасан байдаг

Анх 2012 онд Apple Maps-ыг танилцуулснаас хойш энэ тэмдэгт нилээд их өөрчлөлт оржээ. Анхны хувилбар дээр хэрэглэгчдийг Apple-ын төв байрлуу явах замыг заадаг. Харин заахдаа гүүрэн дээрх ямар хажуугийн эргэлтгүй газар эргэхээр заасан байдаг байна.
Харин дараагийн үйлдлийн систем болох iOS7 дээрээ тэмдэгээ илүү анхаарч хийсэн.



iPhone-ны анхны нэр нь “Purple” юм

Scott Forstall мэдүүлэг өгч байхдаа “Анхны iPhone-ны туршилтын загварын нэр нь Purple байсан” хэмээн мэдэгдэж байжээ.

Steve Jobs iPhone-ны анхны танилцуулга дээрээ тоглоом хийж дуудлага хийсэн

2007 онд Steve Jobs iPhone-ныг танилцуулах үедээ Starbucks-руу тоглоом хийж дуудлага хийсэн. Энийг нь одоо болтол хүмүүс дагаж тоглоом хийдэг гэнэ.



Samsung өөрийн хамгийн том өрсөлдөгчдөө проссесор хийж өгдөг

Техникийн мэргэжилтнүүдийн электрон микроскопоор хийсэн шинжилгээний дүнд iPhone-ны проссесорыг Samsung хийдэг гэсэн дүгнэлт гарсан байна.



Эх сурвалж: huffingtonpost.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer