Принтерээ шалгах үр дүнтэй арга

9/02/2013

Шинэ принтер аваад эсвэл принтерийнхээ хорийг сольсны дараа хуудас хэвлэж шалгах шаардлага танд гарч байсан л байлгүй. Тэгвэл үүнээс хойш та Google-ийн нүүр хуудсыг хэвлэж шалгааж байгаарай.
Энэ арга хэтэрхий энгийн сонсогдож байж болох ч маш ухаалаг арга шүү. Учир нь Google-ийн лого нь өнгөт хоруудийг шалгахад хангалттай өнгөлөг бөгөөд хөлийн хэсэгт гарах холбоосууд хар өнгийг харуулна. Ингэж шалгахад их хэмжээний хор шаардагдахгүй боловч принтерийн ажиллагааг бүрэн шалгах боломжтой юм.
Мэдээж орчин үеийн принтерүүдэд “Test page” байгаа боловч хайж болоход төвөгтэй байвал энэ аргийг хэрэглээрэй!

Эх сурвалж: lifehacker.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer