Call of Duty: Ghosts VS Battlefield 4

9/11/2013
Бүх зах зээлд байгууллагууд хоорондоо өрсөлдөж бусдаасаа илүү тэргүүлэгч байхыг хүсдэг. Үүнийгээ ч даган хэрэглэгчид ч гэсэн ерөнхийдөө аль нэгнийх нь талд орсон байдаг. Тоглоомын ертөнцөд ч адил бас л бусдаасаа илүү байхын тулд зохиогчид хоорондоо өрсөлддөг. Ингээд орчин үеийн FPS тоглоомын төрлийн 2 том өрсөлдөгчийг үзье.



Энэ бол мэдээж Call of Duty болон Battlefield серийн тоглоомууд юм. Он жил өнгөрсөөр энэ 2
төрлийн тоглоом жил бүр шинэ хувилбараа танилцуулж бие биетэйгээ өрсөлдөж байсаар ирсэн.



Хамгийн сүүлд л гэхэд COD: Modern Warfare 3 болон Battlefield 3-ын аль дээр вэ гэсэн мэдээлэл тоглоомчид болон бусад цахим хуудсуудын дунд байнга байсан. Харин энэ жил ч мөн адил энэ өрсөлдөөн байсаар байх нь.

Ирэх 10 сарын 29-нд Battlefield 4 гарах бөгөөд энэ мэдээж график дүрслэлийн хувьд маш өндөр түвшинд хийгдсэн тоглоомуудын нэг байх юм. Battlefield-д тоглоомчид дуртай байдгийн шалтгаануудад нь мэдээж гадаад ертөнцөнд гарах эвдрэл болон график дүрслэл яах аргагүй орно.



Мөн мэдээж тоглоомчид олуулаа тоглоход маш олон төрлийн машин техник ашиглах боломжтой байдагт оршино.



Мөн 2 тоглоомын зохиогчид мөн хэлэхдээ олуулаа тоглож байгаа газар тухайн орчны олон төрлийн эврэлийг хийж өгсөн бөгөөд энэ тоглогчдод тоглох олон төрлийн аргуудыг бий болгоно гэсэн.

Харин Battlefield 4-ын эсрэг Call of Duty: Ghosts энэ жил өрсөлдөх бөгөөд тоглоом ирэх 11 сарын 5-нд гарах юм.



Зохиогчдын хэлж байгаагаар Ghosts нь цоо шинэ түүх өгүүлэх юм. Өмнө гарсан Call of Duty серийн тоглоомууд үргэлж амжилттай байдаг байсан. Энэ удаа ч амжилтаа хадгалах байх. График дүрслэлийн хувьд сайжруулсан ч Battlefield-тэй өрсөлдөхүйц байж чадах болов уу? Гэхдээ мэдээж график дүрслэлээс бүх зүйлс хамаарахгүй юм. Single player буюу ганцаараа тоглох кампанит ажлыг тоглоход Call of Duty тоглоом дунд гарах алдаа гэх зүйлтэй тохиолдох нь маш ховор байдаг. Харин Battlefield 3 дээр ийм төрлийн мэдэгдэхүйц алдаанууд бас харагдана. Харин Call of Duty-г тоглоомчид шүүмжилдэг зүйл бол нэг шугаман байдал буюу хэн ч яаж ч тоглосон нэг л байдлаар тоглогддогт оршино. Call of Duty: Black Ops 2 дээр энэ байдлыг арилгах зорилгоор олон төрлийн үйл явдал болон төгсгөлийг хийж өгсөн байдаг ч Black Ops-ыг Treyarch-аас гаргасан байдаг бол Ghosts-ыг гаргаж байгаа Infinity Ward ийм зүйл хийх үгүйг хэлж мэдэхгүй юм.

Олон ангит кино шиг орчин үеийн тоглоомууд дээр гарах үйл явдал бас тоглоомчдод дараа нь юү болох бол гэсэн сэтгэгдэл үлдээж дараа дараагийн хувилбаруудыг худалдан авахаас өөр аргагүй байдалд оруулдаг гэж хэлж болно. Харин энэ удаа Call of Duty-гийн хувьд өмнөх хамгийн амжилттай Modern Warfare-ын түүх дуусаж шинэ түүх өгүүлэх болно. Энэ түүх нь тоглоомчдын сэтгэгдэл хүрч чавдал бас дараагийн тоглоомнуудынхаа амжилтыг хадгалах үндсийг хийж байна гэсэн үг юм. Харин миний бодлоор Battlefield 3-ын өгүүлэх түүх Modern Warfare-тэй өрсөлдөхүйц хэмжээнд байж чадаагүй мөн Modern Warfare-ын 2 тоглоом гарч сүүлийн түүхийг өгүүлж байсан нь Call of Duty-н хувьд илүү тал болж байсан байх.

Ghosts-ын шинэ трайлерыг зохиогчид гаргасан байна.



Зохиогчид мэдээж тоглоомныхоо сурталчилгааг маш өндөр түвшинд хийдэг бөгөөд Hollywood-ын Action төрлийн кинонуудын сурталчилгаанаас дутахгүй хийдэг болсон гэдэгт олон хүмүүс санал нийлэх байх.

Харин тоглоомын чанар сайжрах тутамд тоглоомчдод нэг гол асуудал гарч эхэлдэг билээ.

Тоглоомчдын хувьд хамгийн гол асуултын нэг бол мэдээж миний компьютер үүнийг ажлуулж дийлэх болов уу? гэсэн асуулт байдаг. Battlefield 4-ын албан ёсны системийн үзүүлэлт шаардалтын мэдээлэл гарсан ч Ghosts-ынхыг мэдэхгүй юм, гэхдээ санаа зоволтгүйгээ хэрвээ таны компьютер Battlefield 4-ын шаардлагыг хангаж байгаа бол Ghosts-ынхыг ч хангалттай хангасан байх болно гэж бодож байна.


Та энэ хоёр тоглоомыг тоглож байсан уу? Тийм бол аль нь танд илүү их таалагдсан бэ?

1 comments:

 
Toggle Footer