Өглөө
эрт таны
утсан дээрх
сэрүүлэг ажиллаж
эхлэхэд “snooze” хийх
маш амархан
байдаг. Харин та
олон удаа
“snooze” хийж ажилдаа
явах цаг
болоход гэрээсээ
яаран гарах
хэрэг гарч
байсан уу?
Энэ
асуудлыг шийдэхийн
тулд нэгэн
шинэ програм
гарсан байна.
“Wake N Shake” гэдэг нэртэй
сэрүүлгийн програмыг
ажиллаж эхэлсний
дараа энгийн
стандартны програмыг
унтраахаас илүү
хэцүү байх
болно. Учир нь
сэрүүлэг дуугарч
эхэлмэгц та
утсан дээр
гарч байгаа
хэмжүүрийг 100%
болтол нь
сэгсрэх хэрэгтэй
болно. Хэрвээ та
100% хүргэхгүй
бол таны
хувь дахин
буурч эхлэх
болно. Мөн сэрүүлгийнхээ
унтрахыг амархан хэцүүг
сонгох боломжтой
бөгөөд хэцүү
дээр тавьсан
бол та
нойрноосоо дахин
унтахааргүй болтлоо
утсаа сэгсрэх
хэрэгтэй ч
болж магадгүй
юм.
“Wake N Shake” нь
App Store-д 1.99$-ын
үнэтэйгээр тавигдсан
байгаа юм
байна. Мөн танд
“quick nap” гэсэн боломжийг
олгох бөгөөд
сэрүүлэг дуугарсны
дараа хэдэн
минут үргэлжлүүлэн
унтаахаа шийдэх
бөгөөд үүний
дараа сэрүүлэг
ажиллаж эхлэх
юм.
Энэхүү
програм нь
бас та хэдэн
удаа сэрүүлгэндээ
сэрсэн гэдэг
мэдээллийг хадгалж
“Achievement” хүртэл өгөх
юм байна.
“Wake N Shake” нь
iPhone-д анх
зориулагдаж гарсан
ч мөн Android
үйлдлийн систем
дээр ажиллах
боломжтой юм
байна.
Ингэж
сэрүүлгийг тоглоом
байдлаар гаргасан нь
тийм ч шинэ
санаа биш
юм. Учир нь
“Freaky Alarm” гэх сэргүүлгийн
програм сэрүүлэг
дуугарч эхлэхэд
маш ядаргаатай
дуу чимээ
гаргах бөгөөд
та үүнийг
унтраахын тулд
энгийн тооны
бодлого бодож
унтраах хэрэг
гарна.
Ингээд
“Wake N Shake” таныг сэрээж
чадах болов
уу?
Эх
сурвалж: mashable.com
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment