Та шинээр iOS үйлдлийн системтэй төхөөрөмж авбал iWork-ын програмууд үнэгүй дагалдана

9/11/2013
Apple-ын гүйцэтгэх захирал Tim Cook өчигдөр болсон Apple-ын шинэ бүтээлийн танилцуулгын үеэр энэхүү мэдээг хэлжээ. Тэрээр “Та шинээр iOS төрлийн төхөөрөмж худалдан авсан тохиолдолд iWork-ын програмууд үнэгүй дагалдана. Үүнд iPhoto, iMovie, Pages, Numbers болон Keynote гэсэн програмууд багтаж байгаа” гэжээ.


Энгийн үед Pages, Numbers болон Keynote тус бүр 9.99$-ын үнэтэй байдаг бол iPhoto, iMovie нь тус бүр 4.99$-ын үнэтэй байдаг юм.

Тэрээр хэлэхдээ та шинэ төхөөрөмжөө асаахад (iPhone 5S, 5C, iPod Touch 5 мөн багтсан) танд iWork-ыг татаж авах уу гэж асуух цонх нээгдэнэ гэсэн байна.

Эх сурвалж: allthingsd.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer