Технологийн талаар тогтмол асуудаг 10 асуулт
Бид орчин үед хүссэн хүсээгүй техник технологи ашиглах шаардлагатай болдог. Харин энэ хэрэглээ дундаас олон асуулт гарч ирдэг. Одоо хамгийн их асуудаг 10 асуулт болон тэдгээрийн энгийн хариултыг сонирхоё.
1. Нөүтбүүкнийхээ батарейг хэрхэн сайн хадгалах вэ?
Энэ асуултыг хүмүүс маш их асуудаг. Хариултанд нь батарейгаа цэнэглэхийн өмнө бүрэн ашиглаж дуусаад дүүртэл нь цэнэглэх хэрэгтэй, батарейн хэмжээг байнга 40-80%-ын хооронд бариж байвал илүү сайн гэх мэт хариултуудыг сонсох болно. Орчин үеийн техникүүд Li Ion төрлийн батарей хэрэглэдэг. Ийм төрлийн батарейг арчлахад амархан байдаг. Харин тэр аргуудыг нэгтгээд хэлэхэд хэрэглээ бага үед цэнэглэж, мөн батарей 100% болсон бол цахилгаанаас салгаж байх, мөн батарейгаа аль болох сэрүүн байлгах юм. Гэхдээ нэг зүйлийг мэдэж байх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр батарей бүрийн ашиглалтын хугацаа хязгаартай байдаг. Дээрх энгийн аргууд батарейн чанарыг арай удаан хадгалах боловч тодорхой хугацааны дараа заавал мууддаг тиймээс энэ асуудалд хэтэрхий их анхаарлаа хандуулж санаагаа нээх зовоох шаардлагагүй л болов уу. Харин утасныхаа батарейг удаан барих аргыг мэдэж байсан илүү зохимжтой.
2. Вирус юу хийдэг вэ?
Хүн бүр л компьютерын вирус болон trojan муу гэдгийг мэддэг. Харин эдгээр жижиг програмууд юу хийдэг юм бол. Жинхэнэ вирус шиг компьютерын вирус нэгээс нөгөөрүү дамжин халдаж системийн хэвийн ажиллагааг эвддэг байна. Харин trojan-ны хувьд тэд гаднаасаа энгийн хэрэгтэй програм мэт харагддаг бөгөөд нууцаар өөр өөрчлөлтүүдийг оруулж хэн нэгэн таны компьютерыг алсаас удирдах боломжийг олгодог байна. Ингээд та интернэтээр аялах үедээ сайн anti-virus програмтай байх хэрэгтэй шүү.
3. Үнэгүй Wi-Fi ашиглах нь юу нь буруу гэж?
Гадуур явж байхдаа хүмүүс үнэгүй Wi-Fi-тай холбогдохыг хүсдэг. Эдгээр Wi-Fi нь мөн нууц үг хийж ордог байдаг ч тийм ч аюулгүй биш юм. Учир нь юу вэ гэвэл тухайн сүлжээнд холбогдсон өөр нэгэн хэрэглэгч таны нууц мэдээллүүдийг хулгайлахад, таны юу хийж байгааг мэдэхэд амархан байдаг байна.
4. Flash-аа заавал "eject" хийж салгах шаардлагатай юу?
Компьютераасаа flash-руу ямарваа нэг файл хуулж дуусахад компьютер доторх бүх үйл ажиллагаа зогсдоггүй байна. Хуулж дууссаны дараа "write caching" гэх үйлдэл хийгддэг бөгөөд энэ үйлдэл тухайн файлыг хуулж дууссаны дараа явагддаг. Энэ нь тухайн файл бүрэн алдаагүй хуулагдсан гэдгийг баталгаажуулж өгдөг. Тиймээс USB flash-аа салгахаас өмнө eject хийж байх хэрэгтэй юм. Хэрвээ eject хийж салгаагүй бол хуулсан файл эвдрэх ч магадлалтай юм.
5. Ирсэн e-mail spam эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Зарим spam-уудыг хараад шууд мэдэх боломжтой байдаг. Харин зарим нь илүү нарийн бусад байгууллагуудыг нэр болон логог дуурайж таны хувийн мэдээллийг авахыг оролддог. Жишээ paypal-аас ирдэг e-mail шиг өөрсдийн spam-аа далдлан явуулдаг. Тиймээс энэхүү mail нь хаанаас ирсэн болон URL хаягийг сайн шалгаж байх хэрэгтэй. Мөн санамсаргүй spam дээрх линкүүд дээр дарвал таны найз нөхөдрүү танаас spam явах аюултай юм.
6. Яагаад кабелиуд үнэтэй байдаг вэ?
Шинээр Blue-Ray тоглуулагч худалдан авсны дараа HDMI кабель мөн нэмж авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Та дэлгүүрт очоод үнийг асуухад худалдагч нь 40$ гэж хариулахад ямар үнэтэй юм бэ? Ганц кабель ийм үнэтэй байна гэж үү? гэж бодох ч эцсийн эцэст та авах л хэрэгтэй болно. Яагаад ийм үнэтэй байгаагийн учир нь юу вэ гэвэл хуучин дэлгэц дээр гарах дүрсний чанарыг сайн байлгахын тулд кабелиудыг үнэтэй материалаар хийдэг байсан байна. Үүнээс болж үнэ өртөг нь ч өндөр гардаг байв. Харин одоо бүх зүйл тоон системд шилжсэний дараа эдгээр кабелиудыг илүү хямд материалаар зардал багатай үйлдвэрлэж байгаа ч үнэ нь хэвээр тогтжээ. Мөн хэрэглэгч эцсийн эцэст авах л шаардлагатай болдог.
7. Таны ашигладаг цахим хуудас хакердуулбал юу болох вэ?
Өнгөрсөн жил олон цахим хуудасруу хакерууд нэвтэрсэн мэдээллүүд тогтмол гарч байсан. Харин хакерууд юуны төлөө хууль бусаар цахим хуудасруу нэвтэгдэг вэ гэвэл тухайн хуудасны хэрэглэгчдийн нууц мэдээллүүдийг авахын төлөө нэвтэрдэг. Мэдээж энэ хуудсаар дамжуулж худалдан авалт хийдэг бол хэрэглэгчдийн дансны мэдээлэл мөн тухайн хуудасны мэдээллийн санд хадгалагдана гэсэн үг юм. Тухайн цахим хуудасны нууцлалын систем хэр сайн гэдгээс мөн таны нууц үгийг тайлах хэр төвөгтэй гэдгээс шалтгаалж хакерууд илүү хурдан эсвэл огт нэвтэрч чадахгүй ч байж болно.
8. Wi-Fi Router-ээ яагаад байнга унтрааж асаах шаардлага гардаг вэ?
Заримдаа гэрийн интернэт хэвийн биш санагдах үед router-ээ унтраагаад асаахад ид шидийн юм шиг бүх зүйл хэвийн болно. Харин яагаад ийм зүйл болдог юм бол? Шалтгаан нь хэд хэдэн зүйл байж болно. Хамгийн энгийн хариулт бол router хэтэрхий их халснаас болж болно. Таны хэрэглээ хэтэрхий өндөр байснаас болж хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан байж бас болно. Эсвэл зүгээр л муу router учраас ч байж болно. Энэ асуудлыг янзлах олон арга байдаг. Мөн та router-ээ унтраагаад 10 секунд хүлээдэг нь ч бас цаанаа учиртай шүү.
9. Bittorrent ашиглан кино татаж байхад намайг илрүүлж чадах уу?
Хэрэглэгч torrent ашиглан аливаа зүйл татаж байхад таныг байнга нууцлаж байдаг. Тиймээс таныг татаж байна гэдгийг мэдэх магадлал маш бага юм. Гэхдээ кино зохиогчид болон төрийн албаны газрууд хулгайн аргаар кино болон бусад мэдээлэл цацахын хориглож тодорхой арга хэмжээ авч байгаа юм. Мөн зарим тохиолдолд хэрвээ та torrent-оор ямарваа нэг зүйл татаж байгаа нь мэдэгдвэл ISP-аас ч сануулгын захидал ирэх тохиолдол байдаг. Тиймээс 100% баталгаатай нууц зүйл гэж байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
10. Өөрийн хувийн мэдээллээ бусдаас нууцлах хэрэгтэй юу?
Хүн бүр л өөрийн дансны мэдээлэл болон нууц үгээ бусдаас нууцлах хэрэгтэйг мэддэг. Гэхдээ хүмүүс facebook болон хувийн blog дээрээ энэ талаар нээх их зүйл боддоггүй. Та өөрийнхөө талаар нууцлах хэрэггүй ч гэж бодож байсан нууцлал байх шаардлагатай. Учир таны оруулсан мэдээллийг ашиглаж таныг байгууллагууд, зарим улсууд таныг дагаж мөрдөх мөн хэн нэгэн таны нэрийг ч хулгайлж болох юм. Мөн та таны оруулсан мэдээлэл хэзээ хаана очихыг ч хэлж мэдэхгүй юм. Магадгүй ажилд орох гэж байсан газарт таны хүсээгүй мэдээлэл ч очих магадлалтай. Тиймээс өөрийнхөө талаар аливаа мэдээллээ тавих тавихгүйгээ анхааралтай бодож байх хэрэгтэй.
Эх сурвалж: lifehacker.com
0 comments:
Post a Comment