App Store-ын шинэ боломж

9/18/2013
Apple-ын iOS-тай төхөөрөмж гараад багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс хуучин төхөөрөмжүүд дээр шинэ iOS-ууд ч суух боломжгүй болсон байна. Харин програмуудын хувьд хамгийн их хэрэглэгддэг програмуудын зохиогчид хамгийн сүүлийн үеийн iOS-д програмаа тааруулж шинэчлэдэг. Харамсалтай нь хуучин л iOS ажиллах боломжтой төхөөрөмжтэй хэрэглэгчид шинэ програмууд болон шинэчлэсэн програмуудыг ашиглах боломжгүй болдог. Гэхдээ энэ бүхэн одоо өөрчлөгдсөн байна.

Өнгөрсөн мягмар гаригт Apple App Store-оо чимээгүйхэн сайжруулсан байна. Шинээр програм татаж авах гэтэл шинэ iOS шаарддаг гээд суулгах боломжгүй байдаг байсан бол одоо App Store тухайн програмын хуучин iOS дээр ажиллах хуучин хувилбар байна уу үгүй юу гэдгийг шалгадаг болсон бөгөөд ийм тохиолдол гарвал одоогийн хувилбарыг татах боломжгүй iOS-ын хувилбар таарахгүй байна харин таны ашиглаж байгаа iOS-д тохирох хувилбарыг татаж авах уу гэж танаас асуух болно. Хэрвээ танд хуучин хувилбар нь байж болох бол ямар нэг асуудалгүй суулгах боломжтой болсон байна.

Гэхдээ мэдээж тухайн програмын хуучин хувилбар дээр ямар нэг алдаатай зүйл байсан бол тэр чигээр нь л ашиглана гэсэн үг юм. Мөн шинэ хувилбарын шинэ шинэ функцууд ч байхгүй байна.

Ингээд та өөрийн төхөөрөмжөө iOS 7-руу шилжүүлэх боломжгүй үүнээс болж програм зохиогчид програмаа шинэчлэж татаж авах зүйл үлдэхгүй нь гэж айх хэрэггүй болжээ. Учир нь тухайн програмын хуучин хувилбар нь байж л байх болно.


Эх сурвалж: mashable.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer