Та доорх электрон барааг худалдан авахаасаа өмнө дахин нэг бодоорой

9/20/2013


Хэрвээ та доорх жагсаалтанд багтсан электрон бараанаас авах гэж байгаа бол дахин нэг бодож үзээрэй учир эдгээр бараа таны мөнгөний гарз ч байж магадгүй.

  1. GPS

Google Maps мобайл төхөөрөмжүүд дээр гарч ирснээс хойш тусдаа GPS-ын төхөөрөмж авах нь утгагүй санагдана. Google Maps цаг ирэх тусам сайжирсаар нарийвчлал нь өссөөр л байгаа мөн хамгийн гол нь үнэгүй. Тэгэхээр үнэгүй сонголт байхад тусдаа GPS төхөөрөмж авах нь энгийн хүмүүст ашигтай байж чадахгүй болсон.

  1. Blu-ray, DVD дискүүд болон тэдгээрийн тоглуулагчууд

Та хамгийн сүүлд VHS тоглуулагчаа хаана харсан бэ? Хэрвээ та хаяагүй байгаа бол нэг мартагдсан газар тоосонд дарагдаад л байж байгаа байх. Энэ хувь заяаг DVD, Blu-ray диск болон тоглуулагчуудыг хүлээж байна. Учир өндөр хурдны интернэт байхад сайн чанартай кино stream хийж үзэх нь хэрэглэгчид илүү амар болсон. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх ч газар олон болжээ.

  1. Point-and-Shoot камера

Point-and-Shoot камера нь ухаалаг утас гарснаас хойш хэрэглэгчдийн анхаарлыг татахаа больсон байна. Ухаалаг утаснууд дээр маш олон зүйл хийх боломжтой болсон үүний дунд мэдээж зураг авах. Авсан зургийн чанар нь Point-and-Shoot камераас дутахгүй болсон байхад тусд нь камера авч явах шалтгаан ч алга болжээ.

  1. Flash Drives

Бидний мэдэх Flash дискүүд ч мөн хуучиржээ. Cloud service үзүүлдэг олон ч газар бий болж түүнээс гадна эдгээр мөн үнэгүй ч байдаг. Хэрвээ та байнга интернэтэд холбоотой байдаг бол cloud үйлчилгээг л ашиглахад болно.

  1. MP3 player

MP3 player ч гэсэн ухаалаг утасны дараагийн золиос болжээ. Үүнийг тайлбарлах ч шаардлагагүй биз.

  1. Handheld Gaming Console

Шууд бариад тоглох боломжтой энэ системын зах зээл нь маш бага учир нь тоглоомнууд нь үнэтэй, батарейгаа муу барьдаг гэх мэтийн олон асуудалтай. Бас л ухаалаг утас байх эдгээр тусдаа тоглоомын систем авч явах нь тэнэг явдал болжээ.

  1. Desktop компьютер

Мэдээж хүмүүс ажил үүргээ гүйцэтгэхийн тулд PC хэрэгтэй болно. Харин гэртээ авахад ашигтай байж чадах болов уу? PC-ны 10 хэрэглэгчийн нэг нь л хүчин чадлыг нь бүрэн ашигладаг бусад нь бол интернэт орох, e-mail-ээ шалгах заримдаа жижиг тоглоом тоглох зэрэгт ашигладаг байна. Хэрвээ та гэртээ PC ямар нэг зүйлд онцгойлон ашиглахгүйгээр авах гэж байгаа бол танд PC-ээс илүү таблет нь сайн сонголт ч болж болох юм.

  1. Видео камера

Сонирхогчийн жижиг видео камерын зах зээл мөн цаг ирэх тусам буурсаар үйлдвэрлэгчид ч хэрэглэгчдийг татах гэж зовж байна. Энэ нь өмнөх шалтгаануудтай мөн л адил. Ухаалаг утас дээр видео бичлэг хийх боломж мөн л байдаг. Нэг төхөөрөмж дээр боломжууд нь байхад тусд өөр төхөөрөмж авах нь утгагүй болжээ.

  1. Сэрүүлэг

Одоо үед сэрүүлэгтэй цаг, сэрүүлэгтэй радио зэргийг авах шаардлага байна уу? Та сэрүүлэг ашиглахын тулд ухаалаг утас ч хэрэггүй жирийн утас дээр ч энэ функц байгаа. Түүгээр ч дутахгүй зурагт хүртэл сэрүүлэгтэй болсон.

Орчин үед ялангуяа ухаалаг утас дахь боломжууд сайжирсаар байгаа нь эдгээр бараануудыг худалдан авах шалтгааныг байхгүй болгож байна.



Эх сурвалж: dealnews.com

5 comments:

  1. zoriulaltiin yum gedeg zoriulaltiin yum shdee. gazriin muhart yavahad google map hereg boloh bolov uu?

    ReplyDelete
  2. GPS bol yah argagui heregtei, desktop pc, flash disk ch bas heregtei.

    ReplyDelete
    Replies
    1. Яг ч хэрэггүй гэж хэлээгүй байна шүү дээ. Мэргэжлийн хүмүүс, жишээ нь геологчид, хайгуулчид ухаалаг утасны GPS-т найдаад явахгүй нь тодорхой. Гол санаа нь технологийн хөгжиж байгаагын нөлөөгөөр ганцхан төхөөрөмжөөр боломжын хэмжээнд мэдээлэл зөөж, зураг авч, тоглоом тоглож болж байхад тус тусд нь авах хэрэг юун. Бага иддэг хүн таваг дүүрэн хуушуураар юугаа ч хийх билээ дээ тиймээ.

      Delete
  3. Offline map гарчихаад байхад GPS авдаг гарыг бол тэнэг л гэнэ

    ReplyDelete
    Replies
    1. Offline map хэтэрхий их зай эзэлдэг юм биш үү. Жишээ нь УБ-аас баруун аймаг орох зам дагуух зургийг офлайнд хадгалж үзсэн үү, хэдэн гига болж байна, хэдий хугацаанд хадгалж байна?

      Delete

 
Toggle Footer