Өнгөрсөн
долоо хоногт археологичид Стив Жобсын
30 жилийн өмнө хадгалсан хулганыг олсон
байна. Энэхүү хулгана нь “Steve Jobs Time
Capsule”-д хадгалагдаж байсан байна.
1983
онд Aspen-нд болсон International Design Conference-ын
зохион байгуулагчид Time Capsule буюу цаг
хугацааны капсул дотор тухайн үеийн
бүтээлүүдийг хийж хадгалсан байна.
Үүний дунд Жобсын хулгана мөн орсон
байна. Энэхүү капсул нь “Aspen Time Tube”
гэсэн нэртэй байсан ч тухайн үедээ
хувьсгал гаргаж байсан хулганаа Жобс
тухайн капсулд мөн хийж хадгалснаар
олны дунд “Steve Jobs Time Capsule” нэртэй болжээ.

National
Geographic Channel-ын “Diggers” шоуынхан хайж
байсан хүмүүст тусалснаар удаан хайлт
төгсгөл болжээ. Гэсэн хэдий ч түүний
хулганыг олоход тийм ч амаргүй байв.
Учир нь тэнд зөвхөн түүний хулгана биш
тухайн хурал дээр танилцуулж байсан
маш олон зүйлс байсан байна.
Мөн
хулганаас гадна MIT Media-гийн Video Disk, NBC-гийн
“Hill Street Blues”-ын зохиол, 1983 оны Sears
Roebuck-ын каталог, 2 Rubik-ын куб, Kodak-ын Instamic
камера, эргүүлдэг суурин утас, VHS-үүд
зэрэг олон сонирхолтой зүйлс олджээ.
Эх
сурвалж: cnet.com
0 comments:
Post a Comment