Microsoft-ын AI Cortana

9/16/2013
Apple болон Android-ын хувийн туслагчтай өрсөлдөхийн тулд Microsoft өөрийн TellMe-гийн сайжруулсан хувилбар болох Cortana (туршилтын үеийн нэр) дээр ажиллаж байна.



Хэрвээ та Cortana гэдэг нэрийг сонсоод шууд танихгүй бол Xbox-ын удирдлаган дээр гараа тавиж үзээгүй хүмүүсийн нэг байх. Halo серийн тоглоомын гол дүрийн туслагч нь Cortana гэх хиймэл оюун ухаан юм. Тоглоомын явцаж гол дүр Cortana-г өөрийн хувийн туслахаар (хүмүүсийн Apple-ын Siri-г ашигладаг шиг) ашиглах бөгөөд Cortana түүнд шаардлага бүх зүйлсийг хэлж өгдөг байна.

Microsoft эцсийн хувилбар дээрээ Cortana нэрийг үлдээвэл Windows Phone-ны хэрэглэгчид өөрсдийн Cortana-гаас аливаа зүйлийг лавлах боломжтой болох юм.

Үүний ард ажиллах технологийн хувьд Microsoft-ын 2007 онд худалдаж авсан TellMe үйлчилгээ, олон жил удаан ажиллаж маш их мэдээлэл цуглуулсан Bing Satori юм. Харин одоогийн Windows Phone төрлийн утас дээр байгаа Bing Voice нь Google Now болон Siri-гийн түвшинд хүрээгүй байгаа хэдий ч бас ч муулахааргүй сайн технологи юм.

Microsoft-ын хуучны мэдэгдлээс үзэхэд тэд энэ салбар дээр хувьсгал хийх зүйл гаргасан үедээ л шинэ үйлчилгээгээ танилцуулна гэсэн бөгөөд харин WPCentral-ын үзэж байгаагаар 2014 онд тэд энэ шинэ зүйлээ танилцуулж магадгүй юм.

Halo серийн тоглоом нь хойд Америкт маш их алдартай бөгөөд зөвхөн Xbox дээр байдаг учраас хэрэглэгчдийн Xbox авах шалтгаан нь ч болдог гэхэд буруутахгүй юм. Мөн Halo тоглоомч маш олон тооны шүтэн бишрэгчтэй байдаг юм.

Ийнхүү Microsoft тоглоомын салбарт олсон нэр хүндээ мобайл салбараа сайжруулахын тулд ашиглаж байна.

Эх сурвалж: geek.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer