Та
сүүлийн 24 цагийг эргэн санаад үзээрэй.
Та утсаа хэр удаан ашигласан бэ? Ихэндээ мессэж бичиж, мэдээ уншиж эсвэл social networking зорилгоор ашигладаг уу? Жинхэнэ хүнтэй ярихын тулд хэр их утсаа ашигладаг вэ?
Хариулт
нь тухайн хэрэглэгч Android төрлийн утастай
юу эсвэл iPhone ашигладаг уу гэдгээс
шалтгаалж өөр өөр байх юм.
Өмнө
хэлсэнчлэн iPhone-ны эсвэл Android-ын хэрэглэгч
үү гэдгээс шалтгаалан ашиглах цаг нь
өөр өөр байдаг. iPhone-ны хэрэглэгч төхөөрөмж
дээрээ илүү их цаг зарцуулдаг хэдий ч
утсаар ярих болон интернэт орох цаг нь
Android-ын хэрэглэгчээс бага байдаг бөгөөд
мессэж бичих болон зураг авахад илүү
цагийг зарцуулдаг гэж судалгааны үр
дүнгээс гарчээ.
Судалгаанд
хүмүүс хэр их хугацааг iPhone болон Android-ын аль нь илүү дээр
гэж маргалдахад зарцуулдаг гэдгийг
гаргаагүй нь харамсалтай.
Ингээд хэрэглэгч ямар ч төрлийн ухаалаг утастай байсан
ихэнхдээ утсаа холбооны
төхөөрөмж хэлбэрээр ашигладаг байна.
Дундажаар нийт утсаа ашиглах хугацааны
26%-ийг утсаар ярихад, 20%-ийг мессеж
бичихэд, 9%-ийг е-mail бичихэд, 16%-ийг Social
Network-д, харин бусад зүйлд 8-аас 9%-ийг
зарцуулдаг байна.
Утсан
дээрээ видео үзэх нь бага байдаг бөгөөд
дундажаар өдөрт 5 минут л болдог байна.
Мөн
утсан дээрээ аливаа зүйл унших нь маш
бага байдаг гэнэ. Харин таны хувьд ямар вэ?
Эх
сурвалж: cnn.com
0 comments:
Post a Comment