Blackberry
саяхан хоёрдугаар улирлын санхүүгийн
тайлангаа гаргасан байна. Тайлангийн
үр дүн маш аймшигтай байгаа бөгөөд энэ
улиралд 950-995 сая долларын алдагдалтай
ажилсан байна. Үүнээс болж 4500 ажлын
байрны суутгал хийхээр болжээ. Мөн илүү
энгийн хэрэглэгчрүү биш байгууллагын
хэрэглэгчрүү анхаарлаа төвлөрүүлэхээр
шийджээ.
Өмнө
нь ч гэсэн байдал сайнгүй байсныг хүн
бүр мэдэх байх гэсэн хэдий одоогийн
байгаа байдал бодож байснаас ч муу юм.
Учир нь байгууллагаа өөр байгууллагад зарах боломж бололцоог хайж байгаа юм байна.
Одоогийн байдлаар байгууллагаа аврах сүүлчийн найдвар
нь илүү аюулгүй байдлыг өндөрт тавих
байгууллагын хэрэглээ болоод байгаа
ба мөн шинэ ухаалаг утас гарах тоо 6
байсан бол 4 хүртэл буулгасан (Одоогийн
байдлаар BB10 үйлдлийн системтэй 2 л утас
байгаа) байна. Ингээд дараа гаргах
утаснуудын 2-ыг өндөр түвшний нөгөө 2-ыг
нь анхан түвшний утас байлгах бөгөөд
тус бүрийн нэг нэг нь keyboard-тай байх юм.
Blackberry
мөн техник хангамжийн болон програм
хангамжийн үйлчилгээг бусад байгууллагуудад
санал болгоно гэжээ. Саяхан өөрсдийн
шинэ утас BlackBerry Z30-г танилцуулсан бөгөөд
мөн BlackBerry Messenger үйлчилгээгээ iPhone болон
Android дээр гаргахаар шийдсэн.
Гүйцэтгэх
захирал Thorsen Heins хэлэхдээ “Бид маш хүнд
байдал байна. Өрсөлдөөн маш их болсон
энэ зах зээлд бид үлдэхийн тулд эдгээр
хүнд шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй
байдалд хүрсэн. ” гэжээ.
Эх
сурвалж: venturebeat.com
0 comments:
Post a Comment