Google хэрэглэгчийн хайлтын хүсэлтийг боловсруулах шинэчлэсэн аргаа олонд танилцуулжээ. Энэхүү шинэ алгоритмыг "Hummingbird" гэж нэрлэж байгаа бөгөөд сүүлийн 3 жил дэх хамгийн том шинэчлэл юм.
Сүүлийн сар гаруй энэхүү алгоритм нь ажиллаж байгаа бөгөөд хайлтын 90% нь энэ алгоритмыг ашиглаж байна гэжээ.
Өнгөрсөн пүрэв гаригт болсон танилцуулга дээр "Hummingbird"-ын талаар мэдээлэл танилцуулжээ. "Hummingbird" илүү нарийн урт хайлтыг хийхэд илүү үр дүнтэй юм.
Энэ нь ялангуяа нь гар утаснаасаа шууд асууж хайлт хийхэд илүү тохиромжтой бөгөөд хайлтын систем нь хэлсэн үг бүрийг тус тусд нь биш харин хэлж байгаа утгаар нь хайлтын үр дүнг гаргах юм. Энэ нь илүү энгийн яриатай дөхүүлж байгаа юм.
Харин хуучин алгоритм "Caffeine" нь цахим хуудасны индексыг илүү харж хайлт хийдэг байсан байна.
Харин одоо хэлсэн зүйлийг хооронд холбож ойлгох чадвартай болсон байна. Жишээ нь танилцуулга дээр тест хийж үзүүлсэн бөгөөд хэрэглэгч өөрийн утаснаасаа "Eiffel Tower"-ын зургийг харуул гэсэн хүсэлт өгч зураг ч гарсан байна. Харин дараа нь хэрэглэгч дараа нь өндөр нь хэд вэ гэж асуухад тухайн мэдээлэл ч гаргасан байна. Үүний дараа барилгын зургийг надаа харуул гэж асуужээ ингэхэд зургууд мөн ямар ч асуудалгүй гарч ирсэн байна.
Харин одоогийн байдлаар энэхүү өөрчлөлт нь хүмүүсийн хайлтанд хэр их нөлөөлөхийг хэлэхэд хэтэрхий эрт байгаа юм.
Энэхүү танилцуулцгыг Google-ыг анх 15 жилийн өмнө ажилд оруулж байсан Sergei Brin, Larry Page хоёрын Silicon Valley дахь нэгэн граж дотор хийсэн байна.
Эх сурвалж: bbc.co.uk
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment